Мягмар, 4 сар 16, 2024
18.1 C
Ulaanbaatar

Л.Цандэлэг: Монголын гурилын зах зээлийн ₮400 орчим тэрбумыг 5-6 хүн идчихээд, нэмж ₮100 тэрбумын хөнгөлөлттэй зээл авна гэдэг арай дэндэнээ!

Засгийн газрын 437 дугаар тогтоолд гурил үйлдвэрлэгчдэд зориулсан нэмэлт оруулсан. Тодруулбал, "Дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид шаардлагатай 100 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг нэг жил, зээлийн хүүг жилийн 6 хувь байх" хэмээн нэмсэн.

Тариаланчдын зүгээс уг зээлийг шаардлагагүй ба ХХААХҮ-ийн сайдын ашиг сонирхлын зөрчлийн асуудал гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. Иймд тариаланчдын төлөөлөл болох "Ургац хүдэр" ХХК-ийн захирал Л.Цандэлэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Дотоод улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч ААН-д 6%-ийн хүүтэй, 100 тэрбум төгрөгийн зээл олгох тогтоолыг та хүчтэй эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэж байгаа шалтгааныхаа талаар тайлбарлахгүй юу? 

- Хэрэв тэд үнэхээр шударга үйлдвэрлэл явуулаад, тариаланчдаас үнэтэй будаа авч өндөр ашиг хийгээд, цэвэр бизнесийн үйл ажиллагаа явуулсан бол энэ хөнгөлөлттэй зээл маш зөв. Гэтэл 500 төгрөгөөр улаан буудай аваад нэг килограмм гурилыг 2,500 төгрөгөөр зарж, тав нугалсан бизнес хийж, ядарсан ард түмний эдийн засгийг хүндрүүлж байна.

Манай улсад "Алтан Тариа" ХХК, "Улаанбаатар Гурил" ХХК, "Милл Хаус" ХХК гэсэн 5-6 монополи болсон газрууд бий. Үеийн үед гурилын зах зээлийг эзэмшиж ирсэн. Тэгэхээр мөнгөтэй хүмүүст зургаан  хувийн хөнгөлөлттэй зээл олгох ямар ч шаардлага байхгүй. Ард түмнээс буюу нэг килограмм гурилаас 1,000 төгрөг луйвардаад байхад надаас өөр хүн дуугарахгүй байгааг хараад гайхаж байна. Бүгд гурил идэхээ больчихсон хэрэг үү.

Монголын нэг жилийн гурилын зах зээл нийтдээ 400 орчим тэрбум төгрөг байдаг. Энэ мөнгийг 5-6 хүн идчихээд, нэмээд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авна гэдэг арай дэндэх асуудал. Энэ мөнгөө тэгвэл тариаланчдадаа өг л дөө.

"МОНГОЛЫН ГАЗАР ТАРИАЛАН ҮНЭНДЭЭ СҮЙРЧИХЛЭЭ. ОРОСТ ВАЛЮТ ТӨЛӨӨД УЛААНБУУДАЙГАА ХУДАЛДАЖ АВААРАЙ"

- Тариаланчдын нөхцөл байдал ямар байгаа вэ?

Би л лав ирэх жил тариа тарьж чадахгүй. Мөнгө байхгүй. Жилийн өмнө "Алтан тариа" компани манай 1,700 тонн улаан буудайг авчхаад одоог хүртэл мөнгө өгөхгүй цагдаа, шүүх болоод явж байна.

Дээрээс нь гурил үйлдвэрлэгчдийн үнэнийг хэлчихсэн болохоор энэ жил "Цандэлэгийн улаан буудайг битгий ав" гээд хээр буудайтай маань үлдээчихсэн. Би тэгэхээр дахин тариа тарьж чадахгүйд хүрч байгаа юм. Энэ бол луйвар. Монголд өнөөдөр тав нугалдаг бизнес өөр хаана байна вэ. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариа, ногоо, гурилыг ерөөсөө ойлгохгүй байна. ХХААХҮЯ  нь таг чиг байна. Энэ асуудал дээр дуугардаг нэг ч хүн алга.

Ард түмэн талх иддэг. Хөдөөгийн иргэд боорцог хийж идэж байна. Захын хорооллын иргэд талхаа хувааж идэж байна гэж байсан, одоо хэрчмээр хувааж идэж байгаа байлгүй дээ. Хамгийн аюултай нь талх нь гурилын үнэтэй болчихоор хүмүүс нүүрс авч чадахаа болиод хог, дугуй шатаагаад хотын агаар ийм байх жишээтэй. Гурил, талхаа авч чадахгүй хүмүүс яаж нүүрс авч түлэх юм. Энэ бүгдийг яагаад ойлгодоггүй юм. Хотын агаарын бохирдол талхны үнэ өссөнөөс болж байна.

Хавар Монголын тариаланчид юу ч үгүй болсон. Мөнгөө авч чадсан газар тариалангийн компаниуд байхгүй, ихэнх нь дампуурсанМонголын газар тариалан үнэндээ сүйрчихлээ. Орост валют төлөөд улаан буудайгаа худалдаж аваарай. Үүнээс цааш зам байхгүй болсон шүү. Энэ бол Цандэлэгийн хувийн асуудал биш гэдгийг ойлгоорой.

Одоо миний 3,000-4000 мянган тонн улаан буудай гадаа цасанд хучаастай хэвтэж байна. Энэ чинь бас Монголын баялаг шүү дээ. Яагаад энэ улаан буудайг худалдаж аваад гурил хийж, хямд үнээр иргэддээ өгч болохгүй гэж. ХХААХҮЯ-ыг муухай харагдуулаад байна гээд гээд энэ яам, гурилын үйлдвэр эрхлэгчид бүгд миний эсрэг болчихсон.

- Хэдэн сарын өмнө гурил үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэгдэж байгааг зарлахад та бас эсэргүүцлээ хэлж байсан.

- Тийм ээ. Эсэргүүцэж байсан. ШӨХТГ-аас хүртэл гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдчихсон гээд зарлачихлаа. Тэднийг тав, таван сая төгрөгөөр торгоод ямар хэрэгтэй вэ. Гурилын үйлдвэрүүдийн бүх орлогыг шалгах ёстой

Шинэ мэдээ