Пүрэв, 5 сар 2, 2024
24.1 C
Ulaanbaatar

ХҮЙТЭН ӨВӨЛ УКРАЙНЫ ДАЙНЫГ ШИЙДЭХ ҮҮ?

Хамгийн сүүлд 2006 оны 1-р сард Украйн улсад өвөлжилт дээд цэгтээ хүндэрч агаарын температур -30.9 хэмд хүрч доошилж Украйны ард түмнийг тун хүнд байдалд оруулж байв. Европ тивийн хамгийн өргөн уудам нутагт тооцогдох Киев төвтэй Украйн улсад цельсийн хасах ийм хэм нь хүйтэн чийглэг агаартай хавсран туйлын хүйтэн өвлийг бий болгодог. Үүнээс 16 жилийн дараа үүнийг ч давж хүйтрэх магадлалтай тийм өвөл, Орос-Украйн улсуудын дайнтай хавсран Украйны засгийн газар, ард түмнийг чиглэн ирж явна. ОХУ -ын талаас уг улсын дэд бүтцийн гол байгууламжуудыг устгаж, өөрсдийн хамгаалалтад авч ус, тог цахилгааны тун хүндхэн нөхцөлтэй байлгаж байгаа энэ үед тус улсын түүхэнд тохиох хамгийн хүйтэн өвлүүдийн нэг ийнхүү өнөөдрөөс буюу 12 сарын 01-нээс эхлэж байгаа нь давхар давхар хүндрэл гэлтэй.
Photocredit: Метин Актас

Шинэ мэдээ