Лхагва, 2 сар 28, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Д.Ганбат: МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж байна

АН-ынхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "2023 оны төсөв эрх баригчдыг бялууруулсан, ард түмнийг ядууруулсан хэвээрээ байна гэж шүүмжилж, татаж авч ард түмний эрх ашигт нийцүүл гэсэн шаардлагыг тавьж ирсэн. Олон улсын байгууллагууд ч 2023 он Монгол Улсын хувьд, тэр дундаа ард түмнийх нь хувьд хүнд жил болно гэдгийг ч мэдээлж байна. Гэтэл өнөөдөр улсын төсөв батлагдлаа гээд МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй ууж, хутга тавилгүй мах идэж байна.

Жишээлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, "Монголын үнэн" сонины эрхлэгч 60 гаруй саяар Альфард загварын автомашинаар дүүрэн цэцгийг танихгүй бүсгүйд авч өгч байна. Тэрийг нь бид хараад гайхаж байна.

Цаашид бид дүр эсгэсэн ардчиллаас дарангуйлал руу явж байна гэдгийг онцолъё. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл намайг ажлаа тасалж байгаа юм шиг бичиж байгаа. Гэхдээ би өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Гол нь хууль зөрчсөн улсын төсвийг хэлэлцэхэд оролцож чадахгүй" гэсэн юм.

Шинэ мэдээ