Даваа, 5 сар 6, 2024
14.1 C
Ulaanbaatar

Утасны хэрэглээ замаа алдаж, өсвөр насныхан ар араасаа амиа алдсаар

Өнөөдөр л гэхэд 23 настай цэл залуу охин баннд хэвтэж байх даа утсаараа оролдож байгаад тогонд цохиулан амиа алдав. Утасны хэтийдсэн хэрэглээ Монголын хойч үеийн эрүүл мэндэд аймшигтай заналхийлэл болж байна. Дэлгэц ширтэхгүй 10 минут ч байж чадахааргүй болжээ, өнөөгийн хүн төрөлхтөн. Ялангуяа Монголчууд хийх ажил багатай, зугаацах боломж хомс, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж чаддаггүй, чаддаггүй ч гэж тэр боломж нь алга. Тиймээс утсыг найгүй үзэж харж байна. Усанд орох доо, ажил дээрээ, гэртээ, кофе шопд гээд л зогсоо зайгүй утас шагайж энэ нь эргээд донтолж болж байна.

Дэлгэцийн донтолт нь эргээд бие махбод эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, түүнчлэн гэнэтийн осолд орох магадлалыг ч нэмэгдүүлж байна. Энэ асуудлыг цэгцлэх цаг болжээ.

Шинэ мэдээ