Даваа, 5 сар 6, 2024
21 C
Ulaanbaatar

Хотоос бүү гар. Жинхэнэ мөсөн гулгуур. Бодит эрсдэл…

Хотоос бүү гар. Жинхэнэ мөсөн гулгуур. Бодит эрсдэл… зүгээр л мөлхөж бна, ингэж яваад хэзээ, хаана ч хүрэх юм…

Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийг зогсоохоор боллоо гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсч замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл оролцох хүндрэл үүсч байна. Иймд орон нутагруу зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуйгаа сольж анхаарал болгоомжтой зорчино уу хэмээлээ.

Шинэ мэдээ