Даваа, 5 сар 6, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Itaewon-ы гамшигт байсан Монгол охин: Би амьсгалж чадахгүй байсан

Монголоос олон мянган залуус БНСУ-д суралцдаг. Тус улсад суралцдаг Монгол охин Солонгос найзынхаа хамт олны хөлд дарагдаж, 149 хүн амиа алдсан Itaewon дүүргийн Аймшгийн баярт байжээ. Тэрээр найзын хамт хүмүүсийн дундуур мөлхөн нэгэн худалдааны бүхээгт орж, гудамжны хана даган амь аврагдаж чадсан байна. 

СӨҮЛ – Их сургуулийн оюутан, 23 настай Намуунаа Монголын уламжлалт хувцсыг өмсөж, эвхдэг дэвүүр барьсан байжээ. Харин найз нь Итаевоны Хэллоуины баярт зориулан үйлчлэгчийн хувцас өмссөн гэнэ. 

Бямба гарагийн орой Сөүл хотын төв дүүрэг

Цар тахлын үеэр Halloween-ы баярт орж чадаагүй учир хоёр найз сэтгэл нь хөдөлж, баярласан байдалтай Itaewon дүүрэгт очив.  Гэвч Хамильтон зочид буудлын хажууд байрлах нарийхан, уулархаг гудамжинд олон мянган хүн чихэлдэж, олны хөлд дарагдсан байгааг охидууд анзаарчээ. Тэр хэсэгтээ ороод удаагүй байтал оройг зугаатай өнгөрүүлнэ гэсэн охидын хүлээлт хар дарсан зүүд болон хувирав.

Энх тайван тогтсон Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн сэртхийлгэм гамшиг болох Itaewon-ы аймшгийн баяраар 150 орчим хүн нас баржээ.

Намуунаа бидэнд утсаар ярилцлага өгөхдөө “Биднийг оройн 20 цагийн үед гудамжинд ороход тоймгүй олон хүн цугларсан байсан. Бид цаг гаран тэнд зогсож аймшгийн баярын уур амьсгалыг мэдрэх гэж хичээсэн. Тэгээд би найз даа хэлсэн. Хоёулаа явъя, энд үнэхээр бүтэхгүйн байна гэж. Тэгээд бид хоёр гэр рүүгээ явах гэсэн боловч хүмүүсийн шахцалдаан дунд хөдөлж чадаагүй. Бид хоёрын араас хүмүүс шахаж байсан. Бидний урд талд нөгөө зүг рүү явахаар гүвээ уруу шахаж байсан хүмүүс байсан” гэв.

Тэр үеэр хэсэг бүлэг залуус “Түлх! Түлхээч!" гэж орилолдож байжээ. 

“Миний урд байсан хүн хальтирч унаад намайг бас түлхэж унагасан. Миний ард байсан хүмүүс даалуу шиг унасан” гэж Намуунаа хэлсэн юм. “Миний доор хүмүүс байсан, дээрээс минь хүмүүс унаж байсан. Би бараг амьсгалж чадахгүй, багтраад. Найзтай цуг хашгирч, тусламж гуйсан. Гудамжинд хөгжим ядаж байтал үнэхээр чанга. Яаж ч чангар орилоод хөгжмөөс давж орилж чадаагүй."

Амиа алдагсдын ихэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байсан гэж Сөүл хотын гал унтраах албаны ахлах ажилтан Чой Сон-Бом мэдэгдэв.

Намуунаа мөлхөх боломжтой зай гаргаж, найз даа туслан хүмүүсийн дундуур явжээ. Яг энэ үеэр нэгэн солонгос залуу тэднийг худалдааны бүхээг рүү чирч оруулав. Тухайн газар хэсэг сууж байгаад бүхээгээс гаран хана даган алхажээ. Энэ үеэр төв хэсэгт эмх замбараагүй байдал болж байв.

Гудамжинд маш их хөл хөдөлгөөн ихтэй, чимээ шуугиантай байсан тул хүмүүс хэдэн метрийн зайд юу болж байгааг ч харах сөхөөгүй байсан байх. Зарим хүмүүс нь шахцалдаан дунд бичлэг хийж, тухайн дүр зургийг лайвдаж байсан. Шахцалдаан дунд зарим нь нүүрээ будаад зогсож байсан. Ер нь тухайн бар руу орох гэсэн очер л байсан юм билээ. Бид нар хэзээ орох вэ гээд хүмүүс Барны хамгаалагч руу орилоод байсан. Энэ үеэр цагдаа нар ирээд шүгэл үлээж, хүмүүсийг тараахыг оролдсон ч чадаагүй. Ингээд бид хоёр харьсан. Ийм айхтар хэрэг болсон гэж мэдээгүй. Хариад утсаа хартал энэ талаар маш олон мэдээлэл цацагдсан байсан гэсэн юм.

Шинэ мэдээ