Ням, 5 сар 19, 2024
23.1 C
Ulaanbaatar

МАНАЙ УЛСАД 92 ОРНЫ 7 МЯНГАН ИРГЭН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ

Манай улсад энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (22.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 0.8 (13.3 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Тэдний 6.2 (88.1 хувь) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9 хувь) мянга нь эмэгтэй аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь БНХАУ-ын, 5.3 хувь нь БНЭУ-ын, 4.9 хувь нь БНСВУ-ын, 4.5 хувь нь ОХУ-ын, 3.8 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь АНУ-ын, 3.1 хувь нь БНТУ-ын 2.8 хувь нь Австрали, 2.7 хувь нь Филиппин, 2.4 хувь нь ӨАБНУ-ын, 10.9 хувь нь бусад улсын харьяат юм. Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9 хувь), 45-49 (16.8 хувь) насныхан хамгийн их, 24 хүртэлх (2.8 хувь) насныхан хамгийн бага хувийг эзэлжээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (40.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7 хувь) мянга нь төвийн, 1.1 (15.8 хувь) мянга нь зүүн, 0.4 (5.7 хувь) мянга нь баруун, 0.3 (4.1 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна. Боловсролын түвшнээр харьцуулбал 3 (42.1 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 2.5 (35.9 хувь) мянга нь техник мэргэжлийн, 692 (9.8 хувь) нь бүрэн дунд, 604 (8.6 хувь) нь тусгай мэргэжлийн дунд, 138 (2 хувь) нь суурь, 109 (1.5 хувь) нь магистр, докторын боловсролтойг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Шинэ мэдээ