Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

"Одоо бидний цаг үе-бидний эрх, бидний ирээдүй" уриан дор олон улсын охидын өдрийг тэмдэглэж байна

Энэ жил олон улсын охидын өдрийг "Одоо бидний цаг үе-бидний эрх, бидний ирээдүй"  уриан дор тэмдэглэж,  өөрчлөлт хийх хүчин чармайлтыг чухалчлан, охидод манлайлах боломжийг олгох, боловсролыг дэмжих, сэтгэцийн болон бие бялдрын сайн сайхан байдлыг бий болгох, охидод зориулсан үйлчилгээнүүдийг бэхжүүлэхэд чиглүүлж байгаагаараа онцлог болж байна.

Олон Улсын Охидын өдрийг тохиолдуулан ХНХЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ХХЗХ, ГБХЗХГ хамтран “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, тэр дундаа IT, дижитал салбар дахь манлайлагч эмэгтэйчүүдээр дамжуулан охидод зөв үлгэр дуурайлал үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс охид, хөвгүүд цахимаар оролцож, мэдээлэл авч,  санал бодлоо хуваалцсан юм.

IT салбарын өнөөгийн нөхцөл байдал, охид эмэгтэйчүүдийн боломж, Цахим платформ дээр эерэг “нөлөөлөл” үзүүлэх нь  нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, 2021 онд эхлүүлсэн “Охидын код” хөтөлбөртэй танилцлаа.

Манай Улсын хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хуулиар баталгаажуулж, хүүхдэд зориулсан үйлчилгээг илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Шинэ мэдээ