Бямба, 4 сар 27, 2024
-5.9 C
Ulaanbaatar

Яармагийнхан байраа нэн яаралтай зар, удахгүй балрах нь байна шүү

Хотын шинэ төв болно гэгдэж байсан Яармагийн дэнж ерөөсөө л болохгүй байна. Яармагт амьдардаг иргэд байраа зарж эхлэв. Хотын төвөөр байр бараадаж эхэллээ. Гэвч хуучин байраа зарж чадахгүй нөхцөлд ороод байна. Улмаар байрны үнэ нь удахгүй шалан дээр унах нь ээ. Одоогийн яармагийн байрны уналт 15-18 хувьтай явж байна. Энэ үнэ ердөө л эхлэл. Өвөл бүр эрчээ авах шинжтэй. Эдийн засагчдийн гаргасан прогозоор бол ирэх жил гэхэд Яармагийн байрнуудын үнийн уналт 50 хувь руу орох аж. Тэрнээс өмнө байраа амжиж зарах гэсэн иргэд энэ өвөл ихсэх нь ээ. Эдийн засгийн шинжээчид өнгөрсөн зун тооцоод прогноз гаргасан. Яг л тэрхүү прогноз, зургаар явж байна.

Шинэ мэдээ