Мягмар, 4 сар 30, 2024
17 C
Ulaanbaatar

Цалин авч, чадлаараа зүтгэж яваа бүтээмж өндөртэй хэдэн залуусаа мөн ч их нухлах юм даа

Татварын реформ гэж их л ярих болжээ. Гэвч далд эдийн засгийг ер сөхөхгүй юм. Далд эдийн засаг, сүүдрийн, хар, саарал эдийн засаг ч гэж  нэрлэгддэг энэ зүйл Монгол эдийн засгийн 50 хувьтай тэнцдэг. Далд эдийн засагт  хар тамхи, мансууруулах бодис худалдаалах, биеэ үнэлэх зэрэг хууль зөрчсөн гэмт хэргээс эхлээд барилга дээр ажиллах, замын түгжрээн дунд CD, машины шил толь арчигч зарах гэх мэт албан бус хөдөлмөр багтдаг.

Үндэсний статискийн хорооны Монгол Улсын 2015-2018 оны далд эдийн засгийн судалгаагаар  манай улсын далд эдийн засгийн  хэмжээ 1.3 их наядаас 2.97 их наяд төгрөг болон нэмэгджээ. Манай улсын  ДНБ-д эзлэх далд эдийн засгийн  25 жилийн дундаж/1991-2015/   17.3 хувь. Харин Зимбабве 60.6, Болив 62.3, Швейцарь 7.2 гэж тус тус тооцоолсон байна.

Татварын реформ гэж эдийн засгийн 50 хувьтай тэнцэх далд эдийн засгаа ил гаргаж татварт хамруулах асуудал байгаа юм, уг нь. Тэрнээс цалин авч, чадлаараа зүтгэж яваа бүтээмж өндөртэй хэдэн залуусаа нухаад яахав дээ. Тэр хэд чинь угаасаа энэ сүйрүүлсэн улсыг чинь үүрч яваа.

 

 

Шинэ мэдээ