Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

2025 оноос хойш нүүрс-эрчим хүчний группийн компаниуд Монголын эдийн засагт нэрмээс биш нэмэр болно

Эрдэнэс тавантолгойХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Нүүрсэрчим хүчний группийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан юм. “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг өөрчилж,  Зэс-металын болон Нүүрс-эрчим хүчний группийг энэ компанийн дээвэр дор байгуулсан. Зэсийн группийг Х.Бадамсүрэн захирал, Нүүрс-эрчим хүчний группийг Б.Ганхуяг захирал тус тус удирдана. Б.Ганхуяг захирал Mining week 2022 хурлын “Аж үйлдвэржилт” салбар хуралдаанд илтгэл тавьсныг хүргэе.

-Дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага манай улсад шууд нөлөөлдөг. 1989 онд Монгол Улс зах зээлийн системд шилжих үед ДНБ-ийн хэмжээ 360-800 орчим сая ам.доллар байжээ. 2011-2012 оны уул уурхайн эрчимжилтийн жилүүдэд ДНБ 10-11 тэрбум ам.долларт хүрсэн. Өнөөдөр энэ дүн 13.7 тэрбум ам.доллар байна. Үүнд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн.

2025 он гэхэд манай улсын ДНБ 37-39 тэрбум ам.доллар болно. Үүний 70 хувийг уул уурхайн салбар бүрдүүлнэ. Гэхдээ 2010-2012 оны уул уурхайн салбарын өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлсөн үү, бусад салбарыг дэмжсэн үү гэсэн асуулт одоо ч хариултаа хүлээсээр байна.

skip-share

2025 он гэхэд манай улсын ДНБ 37-39 тэрбум ам.доллар болно.

Уул уурхайн гурав дахь удаагийн үнийн өсөлт бүхий таатай үе эхлэв. Зэс, нүүрсний үнэ өндөр байна. Хөгжлийн энэ цонх үеийг зөв ашиглах ёстой. Засгийн газар уул уурхай өндөр хөгжсөн орнуудын Баялгийн сангууд, энэ санд яаж хөрөнгө төвлөрүүлдэг, дараа нь бусад салбар руу хэрхэн хөрөнгө оруулж, өгөөжийг иргэдэд тэгш хүртээдгийг судалсан.  Бид цаашид энэ жишгээр ажиллана.

БИД ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЯМАР БАРИМТУУДЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ ВЭ?

Алсын хараа-2050, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр зэргийг Засгийн газраас батлав. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн түвшинд 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөө, 2022-2031 оны хооронд хэрэгжүүлэх хөгжлийн бодлого хөтөлбөр, 2035 он хүртэлх стратеги төлөвлөгөөг баталсан.

Зэс  металлын групп “Эрдэнэт” үйлдвэрт, нүүрс-эрчим хүчний групп “Эрдэнэс тавантолгой” ХК-д түшиглэнэ. Энэ хоёр группийн дээвэр дор нийт 27 компани бий. “Эрдэнэс таван толгой” ХК 2019-2021 оын хооронд олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй санал болгох зорилгоор олон улсын санхүүгийн шинжээчидтэй маш ойр ажилласан. Үүний үр дүнд ихээхэн мэдээлэл цуглуулсан юм.

Нүүрс-эрчим хүчний компаниуд нь нүүрсний, эрчим хүчний болон тээвэр-логистикийн компаниуд байна. Үйл ажиллагаа явуулж буй 16, төслийн шатанд яваа 4 компани бий. Эдгээр компанийн хувьцааг шилжүүлэх ажил дуусаагүй байна. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалын ахалсан ажлын хэсэг үүнийг хариуцсан.

Нүүрс эрчим хүчний эх үүсвэр тул энэ чиглэлийн компаниудыг нэгтгэсэн. “Эрдэнэс таван толгой” ХК 14 их наяд төгрөгийн өмч, үнэ цэнтэй. Монголын хамгийн өндөр үнэлгээтэй компани гэж болно. Төр энэ компанийн нийт хувьцааны 81 хувийг эзэмшдэг. Үлдсэн 19 хувийг 400 орчим компани, 2.5 сая иргэн эзэмшдэг, хаалттай ХК юм.

Бид А6-20 бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 6.5 тэрбум ам.долларын үнэ цэн бий болгоно. 2025 он гэхэд 12 тэрбум ам.долларын нийт хөрөнгөтэй болно. Санхүүгийн томоохон платформ болно.

ГРУППИЙН КОМПАНИУДЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ:

  • Эрчим хүчний нүүрс: 4.4 тэрбум тонн
  • Коксжих нүүрс: 3.3 тэрбум тонн
  • Төмөр замын хүчин чадал: 45 сая тонн
  • Төмөр замын урт: 678 км
  • Төмөр замд оруулсан санхүүжилт: 1.780.02 сая ам.доллар
  • Авто замын хүчин чадал: 50 сая тонн
  • Авто замын урт: 730 км
  • Авто замын санхүүжилт: 913 сая ам.доллар
  • Терминалын хүчин чадал: 90 сая тонн
  • Терминалын хэмжээ: 9686 га
  • Терминалын санхүүжилт: 190 сая ам.доллар
  • Газар доорх ус хангамжийн хүчин чадал: 283.5 л/cек
  • Газар доорх ус хангамжийн хэмжээ: 351 км
  • Шаардлагатай санхүүжилт: 262 сая ам.доллар
  • Гадаргын ус хангамжийн хүчин чадал: 1700 л/сек
  • Гадаргын ус хангамжийн хэмжээ: 965 км
  • Шаардлагатай санхүүжилт: 1.022 сая аи.доллар

Нүүрс, эрчим хүчний группийн нүүрсний компаниуд: Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой түлш. Эдгээр компанийн санхүүгийн үзүүлэлтүүд одоо сөрөг байна. Удаан хугацаанд техникүүдийг нь шинэчлээгүй, их хэмжээний өр төлбөртэй. Нийслэлийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангах үүрэгтэй ажилладаг. Бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, экспортод гаргах боломж одоогоор байхгүй. Нэг компани нь бизнес төлөвлөгөөгүй, нөгөө хоёр нь 3 жилээр бизнесээ төлөвлөдөг ч хэрэгждэггүй байдалтай компаниудыг хүлээн авлаа.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД

Шивээ-Овоогийн уурхайд түшиглэсэн, 200 мегаваттын цахилгаан станц барина. Гэвч нүүрсний цахилгаан станцуудыг хүлэмжийн хий, нүүрстөрөгч ялгаруулдаг хэмээн санхүүжүүлэх нь ховордож байна. Иймд 320 сая ам.доллараар энэ станцыг барих, эсэхийг судлан, хэлэлцээ хийж байна. Мөн энэ уурхайг түшиглэн нүүрс-химийн үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулсан. 2-2.5 тэрбум ам.доллар шаардлагатай.

“Тавантолгой түлш” компани нийгмийн хариуцлагатай буюу нийслэлд сайжруулсан түлш нийлүүлэх үүрэгтэй. Зөвхөн “ЭТТ” энэ компанид 660 тэрбум төгрөг олгосон. Энэ зардлыг бууруулан, энэ компанийг богино хугацаанд ашигтай ажиллуулах үүргийг бидэнд оноов. Энэ үйлдвэрт тулгуурлан, нойтон аргаар жилд 2 сая тонн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулна. Үүнд 36 сая ам.долларын санхүүжилт олгов. Төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Ирэх оны долдугаар сард үйлдвэр ажиллаж эхэлнэ. Цар тахлын улмаас хугацаа хойшилсон. Энэ үйлдвэрээс жилд 1.4 сая тонн коксжсон нүүрс экспортолно. Ингэснээр 660 тэрбум төгрөгийн өр төлбөрөө дарах юм.

“Багануур” ХК-ийг түшиглэн нүүрс-химийн цогцолбор барих ТЭЗҮ батлагдах шатандаа байна. 280 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Хагас коксжсон нүүрс, хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэнэ. Нийслэлийн утааг бууруулах зорилгоор энэ үйлдвэрийг барина. Үүний 800 мянган тонныг нийслэлд ашиглан, үлдсэнийг экспортолно. Мөн 61 мянган тонн дизель, 20 мегаваттын цахилгаан станц барина.

Тавантолгой-Гашуунсухайтын авто зам хоёр урсгалтай. Ирэх оны тавдугаар сараас Концессын гэрээгээр хос замын ажил эхэлнэ. Үүний дараа ачаатай, ачаагүй машинууд өөр өөрийн урсгалаар явдаг болно. Төмөр замууд ашиглалтад орсны дараа ч авто замын тээвэр үргэлжилнэ.

Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтуудад терминал барина. Мөн хилийн бус буюу дамжин өнгөрөх терминалыг Цагаан суварга, Зүүнбаянд барих юм.

Эрчим хүчний компаниудад метан хийн төслүүд,  ураны баяжмал олборлох компаниуд багтсан. Судалгааны шатанд байна. Нүүрснээс хий, шингэн түлш гаргаж авах, ногоон төслүүдээ арван жилийн дотор хэрэгжүүлнэ. Нийт санхүүжилт 2-4 тэрбум ам.доллар.  Үүнийг нүүрсний орлогоос бүрдүүлнэ.

Нүүрс-эрчим хүчний группийн компаниуд наймдугаар сарын байдлаар ДНБ-ий 6 хувийг бүрдүүлж, 5725 хүнийг ажлын байраар хангаж байна. Балансын алдагдал 363 тэрбум төгрөг, татвар төлбөр хураамжид 269 тэрбум төгрөг төлдөг. Эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого ердөө 23 сая ам.доллар байна.

2025 ОН ГЭХЭД БИД

  • ДНБ-ий 16 хувийг бүрдүүлж,
  • 10088 хүнийг ажлын байраар хангаж,
  • Балансын алдагдлаа 0 болгон,
  • Иргэн бүрд 680 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно.
  • Татвар хураамжид 1.501.1 сая ам.доллар төлнө.
  • Эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого 2.113.2 сая ам.долларт хүргэнэ.

“ЭТТ” ХК шууд, шууд бус замаар 27 төслийг санхүүжүүлж байна. Газрын тосны хоолой татах төслийг хүртэл санхүүжүүлэв. Мөн 51 мянган хүн амтай хот байгуулах ажлыг дэмжинэ. “Эрдэнэт” үйлдвэр Эрдэнэт хотыг барьсан жишгээр бид ажиллана.  Одоо 23 мянган хүн (жолооч нарыг оруулаад) ЭТТ-д ажиллаж байгаа тул бид хотын бүтээн байгуулалтаа яаралтай эхлүүлэх шаардлагатай. Иргэдийн эрүүл мэнд, амь нас хутганы ирэн дээр байна. Ирэх онд хотын суурь дэд бүтцэд 60 мянган ам.долларын хөрөнгө оруулна. Таван жилд 300 орчим мянган ам.доллар зарцуулна. “ЭТТ”-г нүүрс олборлодог компани атлаа бүх зүйлс рүү орж байна хэмээн шүүмжилдэг ч өөр аргагүй байна.

2025 оноос хойш нүүрс-эрчим хүчний группийн компаниуд Монголын эдийн засагт нэрмээс биш нэмэр болно.

БНХАУ-ын өндөр хөгжилтэй мужуудад хийн хэрэглээнд бүрэн шилжсэн. Харин хөгжиж буй мужууд нь хагас коксжсон шахмал түлш хэрэглэн, түүхий нүүрснээс бүрэн татгалзжээ. Энэ нь байгаль орчинд эерэг нөлөөтэй ч дулаан, цахилгааны тасалдал өнгөрсөн өвөл үүссэн юм билээ. Нүүрсний ирээдүйн хэрэгцээг 30 жилээр төлөвлөх хэрэгтэй. Энэ хугацаанд үнэ огцом унахгүй, 15-25 хувиар хэлбэлзэнэ. Хувь хүнд энэ нь урт хугацаа ч дэлхийн хөгжлийн тухайд нэг хором юм.        й

Шинэ мэдээ