Баасан, 4 сар 26, 2024
0.1 C
Ulaanbaatar

СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг есдүгээр сарын 19-25-нд “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан БШУЯ-ны яамны албан хаагч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулав.

Мөн үеэр ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн тэргүүний сурагчдад яамны гарын бэлэг болон “Тобун Монгол” ХХК-иас сурагчдад 500 мянган төгрөгийн батламж гардуулан өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Сургалтын төлөвлөгөө батлах тухай”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөнд сургуулийн хөтөлбөрөөр, сургалтыг дэмжих цагт судалсан “Монгол дохионы хэл” хичээлийн цагийг нэмэгдүүлж, заавал судлах хичээлд оруулсан. Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд дээрх төлөвлөгөөний дагуу хичээллэж буй юм хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Шинэ мэдээ