Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Бүгд Найрамдах Казахстан Улстай Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ

Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд монголчууд олноороо оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулсаар байна.
“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” байгуулахыг эрчимжүүлэхээр энэ сарын 23-24-ний өдрүүдэд 11 дэх удаагийн уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Хэлэлцээрийн уулзалтад Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, нийгмийн суурь ба тэтгэврийн хангамжийн бодлогын газрын дэд дарга Алтын Шайкеновна Мусинагаар ахлуулсан төлөөлөгчид ирж хамтран ажиллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, шинэчлэл өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн уулзалтаар Хэлэлцээрийн 1-9 дүгээр зүйл дээр талууд тохиролцоонд хүрлээ.

Шинэ мэдээ