Бямба, 4 сар 27, 2024
-5.9 C
Ulaanbaatar

Д.АНГАР: Зөв шийдвэр гаргажээ, Экспорт экспорт бас дахин экспорт!

Эдийн засагч Д.Ангар өөрийн цахим хуудаснаа Засгийн газраас гаргасан мах экспортлож эхэлсэн шийдвэртэй холбогдуулан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрээр "Экспорт экспорт бас дахин экспорт!!! Өчигдөр Засгийн газар маш чухал нэгэн шийдвэрийг гаргажээ. Өмнө нь хориглоод байсан махны экспортыг нээснээс гадна дахиж махны болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод элдэв хориг саад тавихгүй гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зарлаж. Энэ бол маш чухал шийдвэр шүү. Монголчууд бид 30 жил уул уусаа ухаж төнхлөө. Хөгжсөнгүй. Ажилгүйдэл, ядуурал улам л ихсэв. Улс нь ч өр ширэндээ баригдав. Харин Монгол улсын эдийн засгийн хөгжлийн дараагийн 30 жилийн түлхүүр нь ХӨДӨӨ АЖ АХУЙ-гаа түшэх юм билээ. Маш том боломжууд бидний өмнө байгаа. Гол нь хөдөө аж ахуйн ЭКСПОРТОО хөгжүүлж байж л эдийн засгаа хөгжүүлнэ, ажилгүйдэл ядуурлаасаа сална. Хэдхэн жишээ дурдъя:

- Ингэний сүүг Саудын Араб руу

- Адууны махыг Япон руу

- Ямааны махыг Хонг Конг, Вьетнам руу

- Ямааны сүүг Хятад руу

- Хурганы махыг Булангийн (Эмират, Катар, Кувейт...) улс орнууд руу

- Үхрийн махыг дэлхий даяар

Ингээд хөдөө аж ахуйгаа жаахан хөгжүүлээд экспортоо л нэмээд байхад зөвхөн ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортоос Монгол Улс жилдээ 10 тэрбум доллар олох боломжтой. Тасрана гэсэн үг! Хөдөө аж ахуйн салбарын нэг гол давуу тал нь ажлын байр хамгийн ихээр бий болгодог. Монголын ажилгүйдлийг зөвхөн хөдөө аж ахуйн салбар л шийдэж чадна. Уул уурхайд бол Катерпилар, Коматсу... зэрэг том том машин механизмууд ажилладаг бол хөдөө аж ахуйд хүн ажилладаг. Үйлдвэрлэлийн шат бүрт шинэ ажлын байр бий болдог. Хөдөө аж ахуй хөгжиж байж л Монголын ажилгүйдэл, ядуурал бхгүй болно. Шинэ Зеланд лугаа баян улс болно. Нэг хүнд ногдох ДНБ нь 40,000 ам. доллар хүрнэ. Монгол Улс хөгжих ганц боломж нь ердөө л энэ!

За тэгээд хөдөө аж ахуйн салбар луу шилжье гэж яг одоо бодож бвал Амжилт хүсье! Хэрвээ... хэрвээсээд байх юм бхгүй! Шууд *аа!!!" гэжээ.

Шинэ мэдээ