Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

“Жил гаруй хугацаанд хийсэн зээгт ширмэл  гэрийн хөшиг”

“Нүүдэлчин Монгол" соёлын их өвийн наадмаас сурвалжилсан сурвалжилгуудаа цувралаар хүргэж байна. Энэ удаа Хэнтий аймгаас оролцож буй өв тээгч болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын гуравдугаар багийн иргэн Н.Чулуунбат түүний гэргий Н.Найдан нарын бүтээлийг танилцуулж байна.

Н.Чулуунбат гуай өөрийн бүтээлээ ийнхүү тайлбарлалаа.

Энэ эсгий урлалыг жил гаруйн хугацаанд хөгшинтэйгээ хамт хийсэн. Хийхдээ тэмээний зогдорыг өөрөө ээрээд зээгт ширмэл гэдэг зүйлээр хийсэн бүтээл байна.Сая буриадын их “Алтаргана “наадамд алтан медаль хүртээд ирсэн. Энэ дээл, таван ханатай гэрийн хөшиг зэрэг бүтээлээрээ хүртсэн.Марзан Шарав гуайн “Монголын нэг өдөр” зургийн багаахан хэсгийг дүрсэлсэн. Тухайлбал энэхүү гэрийн хөшигөн дээр  лам нар уншилагаа хийгээд байж байна.Айрагаа уух нь уугаад л, морин хуураа тоглох нь тоглож байна. Мөн ,монгол гэр байна, хонь ямаагаа сааж байна,хадаг бариад зогсож байгаа хүн, Үүнээс гадна  морьдны зураг, тэмээний зураг,тэнд тэмээгээ ачаад буулгаж байна.Нэг хатан усаа ууж байна хүүхэд нь уснаас нь чангааж байна. Ууцаа чанаж байна, эсгийгээ хийж байна. Эсгий услаад татах гэж байна. Энд эсгийгээ  морьтой татаад явж байна. Монгол бүсгүйчүүд хувин саваа бариад явж байна. Араг савар нь байж байна гэх мэтээр дүрсэлж оёсон.

Харин энэ дээлийн хүрэмийг их удаан хугацаанд хийсэн. Цагаан цуу ямбуу дээр бүтэн луу ороож оёсон. Нөгөөдөх нь манай хөгшиний хатгамалтай зээгт наамалаар оёсон эрэгтэй хүний дээл байна. Урьд нь бол бид хоёр ийм том хэмжээний бүтээл хийж байгаагүй. "Нүүдэлчин Монгол" соёлын биет бус соёлын наадамд оролцож буйдаа баяртай байна.

No description available.

No description available.

Шинэ мэдээ