Пүрэв, 5 сар 2, 2024
12.1 C
Ulaanbaatar

Дансан дахь хамаг мөнгийг чинь дээрэмдэх залилангийн +881 кодтой дуудлагыг бүү ав

Сүүлийн үед гадаад улсын үүрэн телефоны компаниудаар дамжуулан иргэдийн гар утсанд ихэвчлэн шөнийн цагаар  +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд  ирэх болжээ. Дуудлага нь 10-20 секунд ирээд тасрах ба эргэж уг дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй аж. 

Уг аргын олон улсын хэллэг нь “Wangiri” болон “One Ring Scam” залилан гэж нэрлэдэг. Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс Бангладеш хотод бүртгэлтэй байдаг.  Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг аж. 

Цаашид Монгол улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британий Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсуудаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Шинэ мэдээ