Баасан, 5 сар 17, 2024
8.2 C
Ulaanbaatar

Тайчигчдын өрөөсөн дугуй нийгмийн буглаас болсон одонцорууд бүү савсалз

Монголын ихэнх сошиалд нөлөөтэй эрхмүүд энэхүү постер дээр өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа. Тэгэхдээ бүр тайчигч хий л дээ, мэргэжил эзэмшиж яадаг юм гэх өнцөгтэй байна. Нэг талаар ардчилсан нийгэм, бүгд тэгш эрхтэй гэх хандлага болов уу. Харин нөгөө талаараа энэ бол анархизмын шинж юм.

Улс орон шинжлэх ухаан, мэдлэг боловсролоор дээшилж хөгждөг. Хүн мэргэшихийн хэрээр өндөр цалин авч, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болдог нь эрүүл нийгмийн үзэгдэл. Гэтэл өдгөө тийм боломж бололцоо хомс байна. Урлаг, соёлын хүмүүс гэж хэлэхээс ичмээр хоосон толгойтой нийгэмд юу ч хийж бүтээж чаддаггүй лайк цуглуулаад сууж байдаг одонцорууд, наадмаар барилдахаас өөрөөр юунд ч хэрэггүй бөхчүүл энэ нийгэмд сайхан амьдарч байна. Тэд бол тайчигчдаас ялгаагүй хүмүүс. Тийм ч учраас өөрсдийнхөө өрөөсөн дугуйг өмөөрч суугаа юм болов уу.

 

Шинэ мэдээ