Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Ерөнхий сайдын төрсөн тосгонд 415 саяар бурхан бүтээнэ

Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж энэ байдлаараа удвал сэхээнд орно гэж дөнгөж өчигдөр сангийн сайд хэлсэн. Бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулж 2008 оны их хямралаас хойш инфляц 2 оронтой тоо хол давж өсөөд байна. Иргэдийнх нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй үнийн өсөлтөд нэрвэгдэж амьжиргаа нь дордсоор байхад бурхан бумбын хөшөөг төрсөн тосгондоо залах гээд сууж байдаг засгийн газрын тэргүүнтэй. Хэдхэн сарын өмнө УИХ нь шаардлагагүй тендер, төслүүдийг зогсоож, эдийн засгийн хүнд үед төр хэмнэлт хийнэ гээд их л сенсаци үүсгэж байсан. Гэвч төрийн хэмнэлт яагаад бурхан бумбын хөшөө дурсгалд нөлөөлөхгүй байна вэ?

Тодруулбал: Хэнтий аймгийн Бэрх тосгоны далд уурхайн музейд “Очирваань бурхан”, түүний дагалдах бурхдыг бүтээж, залах ажилд 415.3 сая төгрөгийн тендерийг Эрдэнэт үйлдвэр зарласан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрсөн тосгондоо бурхан залах ажлаа эдийн засгаа сэргээж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлсний дараа хийж болохгүй гэж үү?

source: Zarig.mn

Шинэ мэдээ