Оролцогчдын зүгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог тодорхойлж, хүүхэд хамгааллын бодлого зохицуулалт, хамгааллын үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан зааж, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны чиг үүрэг, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, төсвийн асуудлыг тусгаж өгсөн нь чухал болохыг онцолсон юм.
Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, багш, сурган хүмүүжүүлэгчийн хүүхдийн эрхийг хүндэтгэх, дээдлэх, боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой тусгаж, хуулийн зохицуулалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг уламжилж, саналаа өглөө.