Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

ТЭМБҮҮ: 13-50 насны 1000 хүн тутмын 360 нь тэмбүүтэй байна

Бар, буудал шөнөжин битүү цэвүүн цаг ирж, Монгол Улсад БЗХӨ газар авах болов. Үүний хажуугаар мэргэжилтнүүд "архины донт сексийн дон" гэх олдмол сэтгэлзүйн өвчлөл бий болсон гэж ярьж байна. Уг өвчнийг туссан хүн архи уусан үедээ бэлгийн харьцаанд орох хүсэл нь дээд цэгтээ хүрдэг аж. Улмаар өвчин хүндэрч, архи уухгүй л бол бэлэг эрхтэн нь хөвчрөхгүй, эрүүл сексээс таашаал авахгүй байх зэрэг олон сөрөг нөлөөллийг бий болгодог юм байна. Түүнчлэн бактерийн гаралтай хормойн хомхой өвчин газар авчээ. Энэ өвчин нь хэнтэй ч хамаагүй бэлгийн харилцаанд орох, бэлгийн харилцааг хэрэглээ мэтээр мэдрүүлдэг аж.

Архи хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орж буй нь БЗХӨ-ний тархалтыг нэмэгдүүлж байгаа хэмээн эмч нар ярьж байна. Учир нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний юмнаас сэрэмжлэх, эмээх хариу үйлдэл ажиллагаагүй болдог гэнэ. Тэмбүү өвчин бэлгэвч хэрэглэсэн үед ч халдахаар мутацид орж, нууц үе нь их урт хугацаанд үргэлжилдэг болсон. Ганц шийдэл нь эрсдэлтэй бэлгийн хаилцаанд орсон бол, эсвэл зургаан сар даа нэг эмнэлгийн байгууллагад хандаж, оношилгоонд орохыг эмч нар зөвлөж байна.

Нийгэм ийм замбараагүй болсон үед өөрөө өөртөө эзэн болох нь чухал. Анархист, ажилгүй болсон энэ нийгмийн дүр зураг ийм байна. Улмаар гэр бүлийн хүн дээ, гэр орондоо, үр хүүхэд дээ халдааж байна. Учир нь тэмбүү өвчин ахуйн замаар халддаг болжээ. Олон олон эхчүүд тэмбүүтэй хүүхэд төрүүлж байна.

Монгол Улс тэмбүү, архидалт, ажилгүйдэл гэх гурван эмгэнэлд өртөж дууслаа.

Судалгаагаар ТЭМБҮҮ: 13-50 насны 1000 хүн тутмын 360 нь тэмбүүтэй байна. Тэгвэл ДОХ-ын халдвар үүнийг дагаад өсч буй. Манай улсад ДОХ-той иргэний тоо 4000 хүрсэн байх магадлал бий.

Шинэ мэдээ