Баасан, 4 сар 26, 2024
2.1 C
Ulaanbaatar

Улсын баяр наадмын “Соёолон”- гийн уралдаанд “Шүдлэн” насанд уралдах З.Мэндсайхан сайдын халтар түрүүлсэн байсан тул хасжээ

Энэ жилийн Улсын баяр наадмын “Соёолон” насны морьдын уралдаанд газар газраас цугласан 344 хурдан буян бүртгүүлж уралдсанаас, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаяр болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын уясан “халтар үрээ” түрүү магнайд хуралдсан. Иймд “халтар үрээ”-ний уяагаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт зочилж, хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Баруун гар талаас З.Мэндсайхан, С.Бямбацогт нар

Баруун гар талаас З.Мэндсайхан, С.Бямбацогт нар

Гэтэл улсын баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д авч ирж цоллоход "Соёолон" насны морьдын уралдаан түрүүлсэн “халтар үрээ”-г цоллоогүй юм. Иймд заримд энэ жилийн соёолонгийн түрүү “халтар үрээ”-г цоллосонгүй, хурдан морины уралдаанд будилаан гарлаа хэмээн олон янзаар хардаж байв.

Тэгвэл энэ жилийн улсын баяр наадмын “соёолон” насны морьдын уралдаанд түрүүлсэн Б.Энхбаярын уясан “халтар үрээ”-г хассан байна.

Учир нь тус морь нь “шүдлэн” насны морьдтой уралдах байсан ч, сэрвээний өндөр нь хэмжээндээ орж чадаагүй тул, уяачид нь улсын наадмын "соёолон" насны морьдтой уралдуултал түрүүлсэн нь энэ байжээ. Иймд баяр наадмыг зохион байгуулах комисс тус халтар үрээг хасаж, айрагдсан морьдын амжилтыг урагшлуулж, тооцсон юм байна. Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадамд уралдсан хурдан нас, насны морьдын сэрвээний өндрийн дээд хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Даага 127 см, Шүдлэн 132 см, Хязаалан 137 см, Их нас 141 см, Азарга, Соёолон 140 см-ын өндөртэй байхаар тогтсон байдаг. Харин энэхүү заасан хэмжээнээс өндөр байгаа морьдыг уралдааны замд гаргаагүй юм.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

Шинэ мэдээ