Баасан, 5 сар 17, 2024
11.9 C
Ulaanbaatar

Охидыг хулгайлж, амь насыг нь бүрэлгэдэг цуврал алуурчин гарч ирэв үү?

Охид эмэгтэйчүүд алга болсоор байна. Зам-Үүд, Сэлэнгээс бяцхан охид алга болоод олдоогүй. Нэг залуу бүсгүй Тэрэлжийн бясалгалд сууж байгаад гэрийнхэн ирлээ гээд гараад ор сураггүй алга болсон. Дараа нь цогцос нь олдсон гэсэн. Бас Баянхошуунаас билүү, ганц бие залуу эмэгтэй утасны нэгж авах гэж гараад алга болоод олдоогүй гэх мэт дандаа охид, эмэгтэйчүүд сэжигтэйгээр алга болсон хэрэг нэмэгдээд байх юм.
Цуврал аллага биш байгаа. Охид, эмэгтэйчүүдээ хамгаалмаар байнаа.
Нийгмийн стресс, сэтгэлзүйн дарамтаас цуврал алуурчин бий болдог. Манай Монгол хүн ам цөөтэй стресс багатай аж төрдөг учир нэг ч цуврал алуурчин Монголд одоог хэрнэ бүртгэгдээгүй.
Тэгвэл сүүлийн үед Монголд тэр тусмаа Улаанбаатарт стрессийн түвшин асар хурдтай нэмэгдэж буй. Тиймээс цуврал алуурчин бий болсон байх магадлал бий гэж зарим судлаачид үзэж байна.
Цуврал алуурчдыг бий болгодог сэтгэлзүйн онцлог бий. Психопат буюу зөвхөн өөрийгөө боддог сэтгэлзүйн энэхүү эмгэг нь дэлхийн нийт хүн амын 10 хувийг эзэлдэг. Ер нь хүнээс тэс өөр төрлийн сэтгэхүйтэй амьтан гэж хэлж болно. Монголд ч тэдгээр хүмүүс оршин байдаг. Тэдний махчин сэтгэхүйг нь сэрээчихвэл Монгол үндэстэнд аюул занал тулгарах билээ.

Шинэ мэдээ