Баасан, 5 сар 17, 2024
11.9 C
Ulaanbaatar

Аялж яваад усанд живж үхсэн хүмүүсийн ясаар гүүр барих хэмжээнд хүрлээ

Аялал зугаалгын цаг эхэллээ. Өмнөх жилүүдэд аялал зугаалгын энэ үеэр автомашины осол их гарч байсан. Тиймээс Аажуу явбал аяндаа хүрнэ аяныг ЦЕГ эхлүүлсэн байдаг. Тэгвэл ОБЕГ усанд осолдож живэхээс сэргийлж аян эхлүүлбэл зүгээр байна. Өнөөдөр гэхэд л 13 настай охин усанд унаж, найман настай хүү нууран живж, 33 настай иргэн усанд сэрүүцэх гэж ороод усанд осолдлоо.

Энэ зун голын усанд унаж амь насаа алдсан тохиолдол их байна. Бороо хур ихтэйгээс болж, гол ус үерлэн, нууранд давалгаа ихсэж, голд энгийн иргэн орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь тэгээд гол усыг басч болохгүй гэх үг байдаг. Сэлэлтийн Олон улсын хэмжээний мастер хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын гүүрний доор сэлж байгаад амь насаа алдсан гашуун түүх байдаг. Тиймээс аялагчид гол усанд живэх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Б.ТАМИР: Усанд живсэн хүнд гурван минутанд амжиж анхан шатны тусламж үзүүлж чадвал амьд үлдэх магадлал өндөр

Arslan.mn

Иргэд аялал зугаалгаар явахдаа санамсар болгоомжгүй байдал, гэнэтийн ослоос болж бэртэж гэмтэх нь цөөнгүй байдаг. Энэ талаарх мэдээллийг ч бид өдөр бүр мэдээлэлсээр байгаа. Ирэх хоногуудад дуу цахилгаантай бороо орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг УЦУОШГазраас сэрэмжлүүлсээр байна.

Аюулд учирсан үед түргэн тусламж ирэхээс өмнө тухайн хүн осол гэмтлийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж чаддаг байх нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, усанд живсэн хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаарх зөвлөгөөг УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Тамираас тодрууллаа.

Хүмүүс гүнзгий усанд орвол живэх аюултай гэж боддог. Тэгвэл 7-8 см гүехэн голд ч хүн эндэх тохиолдол байдаг. Ийм хэмжээний урсгал усанд ороод хэвтэхэд амьсгалын эрхтэнийг ус таглаж, амиа алдахад хүрдэг. Иймд усны осол богинохон хугацаанд болдог учир живж байгаа хүнд дараах тусламжийг хүргээрэй.

Алхам 1- Аврагч аль болох тайван байхыг хичээ. Эхлээд усанд унасан хүнээ уснаас гарга. Ингэхдээ чирэх маягаар татаж гарган амьсгал хоол боловсруулах эрхтний замаар орсон ус болон гадны биетийг түргэн гаргах шаардлагатай.

Алхам 2 - Үүрч зөөх нь хамгийн ашигтай бөгөөд нэг ёсны тусламж үзүүлсээр, зөөсөөр яваа хэрэг юм. Учир нь зөөж яваа хүний аль нэг мөр аюулхай доор нь таарч, толгой унжиж, биеийн жингээр дарснаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус, гадны биет зөөх хугацаанд гарсаар байх болно.

Алхам 3 - Усанд унасан хүнээ тэгш гадагруу дээр гарган царайны байдал /хөхрөх, цайх, ягаарах/,  амьсгалын байдал /олон, цөөн, чөлөөтэй, саадтай эсэх/ судасны лугшилт зүрхний цохилтийг болон бөөлжүүлж байгаа эсэхийг сайтар хянавал зохино. Дараа нь осолдсон хүний мөрнөөс татаж дуудаж ухаантай байгаа эсэхийг нягтална.

Алхам 4 - Яаралтай тусламжийн 102, 103, 105 дугаарт дуудлага мэдээлэл өгнө.

Алхам 5 - Ам хамарт орсон элс замаг, шороог авч цэвэрлэнэ. Дараа нь норсон хувцасыг тайлж, амьсгалахад чөлөөтэй болгоно. Нэгэнт амьсгал хоол боловсруулах замаар орсон усыг гаргасан гэж үзвэл / бүрэн гаргах шаардлагатай бөгөөд эхний болон сүүлчийн удаа амны хөндий, хамрын нүхийг цэвэрлэж бүрэн чөлөөлсөн байна/ хиймэл амьсгал хийнэ.

Алхам 6 - Хиймэл амьсгал хэрхэн хийх вэ? Хиймэл амьсгал хийхдээ хийх хүнийхээ аман дээр нимгэн даавуу, хамрын алчуур тавьж өөрөө гүнзгий амьсгаа аван тусламж үзүүлж байгаа хүнийхээ аманд зайгүй шахаж уушиг руу нь сайтар хүчтэй үлээж өгнө. Ингэхдээ нэг гараа тусламж үзүүлж буй хүнийхээ духан дээр нь тулж, харин хуруугаараа хамрыг нь сайтар чимхсэн байдалтай хийнэ. Хиймэл амьсгалыг минутанд 16-20 удаа байхаар тооцож түргэн түргэн хийх бөгөөд амьсгал гарсны дараа судасны лугшилтыг ахин шалгана. Шалгасны дараа цээжин дээр нь 4-6 удаа огцом дарж, амьсгалыг ахин шалгах маягаар явна. Үүнээс гадна хамраар амьсгал өгч болно. Ингэхдээ ерөнхий арга барил нь дээрхтэй төстэй бөгөөд тухайн хүнийхээ амыг сайтар дарсан байх хэрэгтэй. Мөн эрүүг нь бага зэрэг дээшээ өргөсөн байх шаардлагатай. Тухайн хүнээ сэхээ оруулахын тулд энэ аргыг 1-6 минутын хугацаанд үргэлжлүүлсээр байна. Цусны эргэлт, амьсгалын үйл ажиллагаа сэргэсэн эсэхийг судсыг ойр ойрхон барьж үзэж мэднэ.

Хүүхдийн хувьд хиймэл амьсгалыг ам, хамарт нэг дор үлээж өгөн, зүрхний иллэгийг бага насны хүүхдэд 2 хуруугаар, 6-15 насны хүүхдэд 1 гараараа хийнэ.

ИРГЭД ТА БҮХЭН АНХААРАЛ БОЛГООМЖОО СУЛРУУЛАЛГҮЙ АЮУЛГҮЙ ТАЙВАН АМРААРАЙ.

Шинэ мэдээ