Мягмар, 5 сар 14, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Наадмаар хайрлаж, дараа нь матарладаг бөх...

Монгол түмэн наадмаар л бөхөө хайрлах юм даа. Бусад цагт харин ч нэг матарлана. Допинг хэрэглэдэг, найраа хийдэг гээд л. Уг нь бидний ондоошил, үзэж таашаал авдаг сайхан спорт. Даанч энэ спортоо бид нэг л өөднө татаж чадахгүй байна. Улам бүр төгөлдөршүүлж, бөхчүүдийн нэр хүндийг сэргээмээр байна. Түүнчлэн бөхийн спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх нь гол зорилго байх ёстой. Мэргэжлийн бөхүүдийн тоог бууруулж, сонирхогчдыг нэмэгдүүлснээр улс орны эрүүл чийрэг байдлыг нэмэгдүүлэх ач холбогдол энэ спортод байна.

Ер нь тэгээд алдаа оноо бөхөд бий. Гэхдээ энэ спортыг зөв тийш нь залуурдаж, бөх хүн гэдэг ард түмнийхээ үлгэр дууриалал болохоор хөгжүүлмээр байна.

Одоо цагт допинг хэрэглэн хэн дуртай нь бөх болох болжээ. Гэхдээ төрмөл бөх гэдэг ховор. Төрмөл бөхчүүдэд сагсуу зан, хөөрүү сэтгэл хөдлөл гэж байдаггүй. Даанч одоо цагт хүссэн болгон нь мэргэжлийн бөх болж, бөхийн нэр хүндийг матарлах болж дээ.

 

Шинэ мэдээ