Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

Наадамд Э.Оюунболд түрүүлж, О.Хангай үзүүрлэнэ

Наадам дөхөж байна. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэх нь наадмын гол онцлог болоод байна. Уг чухал ойн барилдаанд хэн түрүүлэх нь их сонирхолтой. Хүн бүр л дор бүрнээ таамаг өгч, энэ түрүүлнэ, тэр үзүүрлэнэ гээд л мэтгэлцэж суугаа харагдах юм. Манай Znews.mn сайтын зүгээс өөрсдийн таамгаа ийн дэвшүүлж байна.

Энэ жилийн улсын наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэх болов уу.

Учир нь Э.Оюунболдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан байгаа аж. Сүүлийн барилдааныг харахад ч тэр өнөө цагт түүнийг давах хүчтэн үгүй юм байна.

Э.Оюунболд барилдахгүй гэхгүй л бол түрүүлнэ...

Э.Оюунболд өдгөө бөхийн хамгийн оргил үедээ явна. Түүний нас болоод бэлтгэлжилт, байгалиас заяагдсан өгөгдөл туршлагатай нь сүлэлдэн дийлдэшгүй хүчтэн болгож буй нь маргашгүй үнэн. Мөн тэрээр сэтгэлзүйн хувьд маш сайн бэлтгэгдэж байна. Авах ёстой цохилтуудаа авч, одоо л Монголын 21-р зууны манлай бөх болох замдаа орж байна даа. Ирэн дээрээ яваа энэ хүчтэн өнөө жилийн наадамд түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж таамаглаж байна. Үзүүр түрүүнд гарах нь тодорхой байна даа, энэ жил ч.

Одоо л О.Хангайгийн амжилт гаргах цаг нь ирлээ

О.Хангай бол цолондоо томдсон том бөх. Одоо л түүнд арслан, гарьд, заан цолонд хүрэх нөөц бололцоо байна. Тэрээр ч үүнийгээ ухамсарлан бэлтгэл сургуулилтаа хийж, формондоо орсон байна. Одоо л биш бол дараа гэж үгүй гэсэн торгон ирэн дээрээ тэрээр зогсож байна.

Энэ жилийн наадмыг чимэх бөхчүүд

Дархан аварга А.Сүхбат энэ жил бэлтгэл сайтай байна. Саяхан түүнтэй холбогдоход "Би сум, аймгийн бүх барилдаанууддаа барилдана. Бэлтгэл сургуулилт ч жигдрээд сайхан болж байна. Үзнэ дээ наадмаар" гэсэн юм. Тэр бол үндэсний бөхийн аугаа дүр. Бөхийн хөгжлийг нэг шат ахиулсан дархан аварга билээ. Наадмын ногоон дэвжээнд дэвээд гараад ирэхэд Монгол түмний сэтгэл ч күэ мөн баясна даа. Түүнчлэн шөвөгт гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

Дараагийн хүчтэн бол Б.Орхонбаяр. Энэ жилийн наадмаар би түрүүлнээ гэх том ам мөчгийг тэрээр ойр тойрныхонд хэлж, ярьж байна. Том ярьж буй хүн, том үйлдэл хийх нь тодорхой биз. Түүний уран тансаг барилдаанд наадамчин олон жил бүр л баясдаг болоод байгаа билээ. Түүнийг бөхийн хүрээллийнхэн аварга бүр цаашаагаа Дархан аварга болж барилдах бүрэн чадамжтай бөх гэж хардаг. Тэр ч утгаараа энэ жилийн наадамд цойлж гарч ирэх боломжтой.

Шинэ мэдээ