Даваа, 5 сар 6, 2024
13.1 C
Ulaanbaatar

“Роснефть” компани Монголд салбараа нээх саналаа Г.Ёндон сайд руу УТСААР ЗАЛГАЖ “ТАВЬЖЭЭ“

ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монголд Улсад энэ өдрүүдэд албан айлчлалж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийх үеэрээ С.В.Лавров эрчим хүч, тээвэр, хүмүүнлэг, соёл болон хамтран судлах салбарын асуудлаар санал солилцсон юм.

Ингэхдээ худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн Орос Монголын ЗГ хоорондын комиссын үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Тэгвэл С.В.Лавровыг Монголд айлчлахаас урьтаад нийгэмд олон талд маргааны сэдэв өрнөөд байсан. Тэдгээрийн нэг нь шатахууны импорттой асуудал. Тэгвэл энэ сарын 4-ний орой буюу өчигдөр ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой утсаар ярьсан гэх мэдээлэл байна. Утсаар ярьсан гол асуудал нь Монгол Улсад шатахууны салбараа байгуулах талаарх сэдэв байсан бололтой.

Ташрамд дурдахад, одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны тавдугаар сард ОХУ-ын “Роснефть” компани шатахууны салбараа оруулж ирэх санал тавьж байсан юм. Гэвч Монгол Улсын төрөөс батласан бодлогын баримт бичиг, Үндэсний авюулгүй байдлын үзэл баримталалтай нийцээгүй учир саналаас татгалзсан удаатай.

Шинэ мэдээ