Лхагва, 5 сар 8, 2024
15.1 C
Ulaanbaatar

Х.Баянмөнх аваргын цолыг дөрвийн даваанд дуудан, хүндэтгэл үзүүлнэ

Дархан аварга Х.Баямөнх Гүндүүгүй яриа нэвтрүүлэгт оролцох үеэрээ дараах яриаг өгсөн юм.

Тэрбээр, "100 жилээр нэгийн даваанд гарч цолоо дуудуулна, ингээд зодог тайлна. 80 настай би 25 настай залууг давахгүй. Дэлхийн аль ч спортод 80 настай хүн 20,30 настай ид байгаа хүнийг дийлэхгүй шүү дээ. Тиймээс төр түмнээ хүндэтгээд цолоо л дуудуулна даа" хэмээсэн юм.

Тэгвэл иргэдийн дунд үүсээд байсан төөрөгдлийг арилган Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдэл хийх үеэр энэ тухай хариултыг өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын баталсан журмаар, Дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт гаргавал дөрөв юм уу, тавын даваанд цолыг нь дуудан, хүндэтгэл үзүүлнэ. Тухайн бөх зодгоо тайлж, үр хүүхэддээ, шавьдаа өвлүүлж болно.

Энэ журмын дагуу зодог тайлах хүсэлт гаргасан Х.Баянмөнх аваргын цолыг энэ жил улсын наадмын дөрвийн даваанд дуудан, хүндэтгэл үзүүлнэ” гэлээ.

Шинэ мэдээ