Бямба, 4 сар 27, 2024
5.1 C
Ulaanbaatar

40-60 насныхан өөрсдийгөө хөгшин гэж бодон автобусны суудал руу дайрдгаа боль

Олон улсад 40-60 нас бол хүний хамгийн эрч хүчтэй, оргил нас гэж үздэг. Энэ насандаа хүн туршлага, мэдлэг, чадвар нь тулдаг бөгөөд бие организмын хувьд ч эрүүл чийрэг хэвээрээ байдаг гэж гадаадын мэргэжилтнүүд үзэж байна. Тийм учир 40-60 насны хүмүүст өндөр цалинтай ажил олдох боломж барууны оронд их байдаг юм байна.

Харин зүүн азиуд буюу Япон, Солонгос, Хятадад 40-60 насныхан ямарваа нэгэн албан байгууллага, төрийн хэлтсийн дарга нар байдаг аж. Харин 60-80 насныхан нь төрийн дээд албан тушаал, компанийн ТУЗ-ын дарга гэх мэтчилэн өндөр албан тушаалд мэдлэг туршлагаараа суудаг гэнэ.

Гэтэл Монголын 40-60 настнууд арай дэндүү гэмээр байна. Та нарыг бид залуу хүн гэж харж байгаа. Тийм учраас учиргүй суудал тавьж өгөх гэдэггүй. Харин жирэмсэн эмэгтэй, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст суудал тавьж өгөх нь хүний үүрэг. Үүнтэй маргалдах шаардлага үгүй байх. Тиймээс 40-60 насныхан минь хар залуугаараа хөгширсөн энэ хандлагаа яаралтай зогсоо.

Шинэ мэдээ