Пүрэв, 5 сар 9, 2024
9.2 C
Ulaanbaatar

Б.Бямбадорж шиг шийртэй эр энэ насандаа харсангүй

Үхсэн Хятадын бичиг баримт ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж бас л шийртэй эр юм.

Иргэн Б.Бямбадорж 2021 оны тавдугаар сарын 25-нд бүлэглэх замаар Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа.

Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Эрэн хайх ажиллагааны хүрээнд хүнгүй орхиж явсан Land Cruiser маркийн автомашин дотроос 1.1 сая ам.долларыг нь олсон байдаг. Харин үлдсэн 900 мянган ам.доллар нь өнөө хэр олдоогүй гэх мэдээлэл байгаа юм.

Шинэ мэдээ