Баасан, 5 сар 3, 2024
14.1 C
Ulaanbaatar

Монголын эдийн засгийг Amway мэтийн сүлжээ л сөнөөж байна

Монголд есөн жорын сүлжээний бизнес орж ирж байна. Хүмүүсийг ч дороо маш хурдан элсүүлдэг. Хүмүүийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл дээр дөрөөлөн Монголыг аалзны тор шиг хэрэн хэсүүчилдэг зүйл бол энэ сүлжээний бизнес юм.

Залуусын тархийг угааж, худалдагч хийлгэн ашиг олдог энэ мэт сүлжээ Монголд их байна. Тэд бол манай эдийн засгийн хорт хавдар. Монголын мөнгийг гадаад руу юүлдэг юүлүүр болоод байна. Монголыг татвар төлөгчид, үндэсний үйлдвэрлэгчид авч явдаг. Жишээ нь, MCS-ийн бүтэн жилийн татварын мөнгөөр эрүүл мэндийн салбарынхны бүтэн жилийн цалинг тавьдаг гээд бод. Гэтэл Монголд бүтээсэн энэ баялгийн ихэнх хувийг сүлжээгээр дамжуулан Монгол залуус гадагш нь салхинд хийсгэж байна.

Сүүлийн үед tianshi хэмээх БНХАУ-ын сүлжээ орж ирсэн. Тэд тэтгэврийн хөгшдийн мөнгийг Хятад руу зөөж байна. Нэг ёсондоо манай монголын нийгмийн даатгалын сангийн мөнгө тэр чигтээ Хятад руу урсаж байна. Түүнчлэн Сүлжээний барааны уршгаар Үндэсний үйлдвэрлэгчид шахагдах боллоо.

Монголын эдийн засгийг сөнөөж буй хорт хавдар, нян бактери болж буй зүйл бол гагцхүү сүлжээ юм. Та бидний, Монголчуудын ядуу амьдарч буй шалтгааны гол төлөөлөл бол сүлжээний бизнес.

Шинэ мэдээ