Баасан, 4 сар 26, 2024
-1.9 C
Ulaanbaatar

Хоёр хүний амийг авч одсон осол гарахаас өмнө "Номин реалтор" барилгын компанийн удирдах албан тушаалтнуудад зааварчилгаа, зөвлөмж өгч байсан

Барилгын кран унаж хоёр хүн амиа алдсантай холбоотойгоо өнөөдөр МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

"Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалт сүүлийн хоёр жил зогссон. Энэ жилээс Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд нийт 10,000 ААН-д албан шаардлага хүргүүлсэн.

Улмаар дөрөвдүгээр сарын 10-наас зургаадугаар 10-ны өдрийн хооронд барилгын ажил явагдаж байгаа газруудад болон ашиглагдаж байгаа ч эрсдэл өндөртэй барилгуудад улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд шалгалт хийгээд байна.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд цар тахалтай холбоотойгоор хяналт шалгалтын ажил хийгдээгүй. Үүний 10 гаруй хувь нь газрын захирамж гаргуулаад архитектур төлөвлөлтийн даалгавар аваад ямар нэг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчил үүссэн. Улаанбаатар хотод нийт 54 барилга ийм асуудалтай байна. 78 барилга тодорхой холбогдох шийдвэргүйгээр барилгын ажил эхэлсэн байна.

Энэ жилээс МХЕГ-аас барилгын ажил эрхэлж байгаа компаниудад шалгалт хийсэн байгаа. Бүх барилга дээр 2 сар гаруйн хугацаанд шалгалт хийж амжаагүй. Саяны осол болсон барилга дээр 6 сарын 7-нд очиж урьдчилсан шалгалт хийж, удирдамж шаардлага өгсөн байгаа.

Удирдах албан тушаалтнуудад нь МХЕГ-аас зааварчилгаа, зөвлөмж өгсөн.

Тухайн барилгуудтай холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны тогтоол шийдвэр гаргуулах, зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг хугацаанд авсан.

Мөн шалгалтад хамрагдсан барилгуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдлын чиглэлээр ч асуудал үүссэн. ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий компанийн захиалгаар баригдаж буй барилгын талбайд гурван кран ашиглаж байсан. Бүгд Хятад улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд хоёр автокран, нэг цамхагт кран байсан. Цамхагт кран 70 метрийн урттай, дөрвөн тонны даацтай. Харин унасан автокраны хувьд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай. Автокраныг ашиглахдаа зориулалтын зам, талбайг тэгшилж ашиглах ёстой байдаг. Шалгалтын урьдчилсан дүнгээр дээрх дүрмийн дагуу зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан"” гэлээ.

Шинэ мэдээ