Даваа, 5 сар 20, 2024
25.1 C
Ulaanbaatar

10-13 насны хөвгүүдийг хооронд нь зодолдуулж, нохой зодооны тэмцээн зохиож байжээ

Олон нийтийн сүлжээнд өчигдөр “Sunshine-ийн хүүхдүүдийг Хүннү 2222-ийн хүүхдүүдтэй зодолдуулж байна” гэх мэдээлэл цацагдсан.

Тухайн 20 орчим секундийн бичлэг бүхий мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Ингэхэд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны В2 давхрын зогсоолд Х нарын 10-13 насны зургаан эрэгтэй хүүхэд зодолдсон болохыг тогтоожээ. Уг асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаа шийдвэрлэх талаар сургах, насанд хүрэгчид хүүхдүүдэд эерэг байдлаар үлгэрлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Шинэ мэдээ