Баасан, 5 сар 3, 2024
11.1 C
Ulaanbaatar

NBA: Алтан мужийн дайчид эрин үедээ дөрөв дэх удаагаа аварга авав

NBA-гийн 2021-2022 оны улирлын аварга шалгаруулах финалын цуврал өндөрлөлөө. Алтан мужийн дайчид Бостон Сэлтиксийг зургаан тоглолтод дуусгав. 2015-2019 онд тав дараалан финалдаж, гурван аварга авсан Алтан мужийн дайчид гэмтэл бэртлээс шалтгаалан сүүлийн хоёр улирал тааруу амжилттай байсан. Тэгвэл багийн их гурвал гэгддэг Клэй Томпсон, Стеф Көрри, Дрэй Грийн нар плэй-оффд эргэн нэгдэж гайхалтай тоглолтын систем, аваргын сэтгэлзүйгээрээ бусад багуудаа илүүрхэн ийнхүү эрин үедээ дөрөв дэх удаагаа цом өргөж байна.

Финалын үнэ цэнэтэй тоглогчоор Стеф Көрри тодорлоо. Түүнд байхгүй байсан ганц цом нь Билл Расселийн нэрэмжит Финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал юм. Орчин цагийн сагсыг үндэслэгч, бүх цаг үеийн хамгийн агуу шидэгч Стеф Көрри ийнхүү өөрийн легасиг хамгаалж чадлаа.

2 COMMENTS

  1. Wow, marvelous blog structure! How long have you ever been blogging for?

    you made blogging glance easy. The whole glance of your site is excellent, as smartly as the content!
    You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ