Бямба, 4 сар 27, 2024
-3.9 C
Ulaanbaatar

Арын сайхан Хангай нутгаар энэ зун ороод гараарай

Архангай аймаг нь Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хиллэдэг бөгөөд Монгол улсын хойд хэсэгт байрлана. Арын сайхан хангай нутаг нь ойт хээр, тал хээр нутагтай.  

Нутгийн баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг байна.  

Архангай аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай.

Өдгөө Архангай аймаг нь 100 мянга орчим хүнтэй ба 19 сум, 99 багт хуваагддаж ажээ.

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Архангай аймагт аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.Зураг1
Зураг2
Зураг3
Зураг4
Зураг5
Зураг6
Зураг7
Зураг8
Зураг9
Зураг10
Зураг11Гэрэл зургийг С.Баяр
Зураг12
Зураг13
Зураг14
Зураг15
Зураг16
Зураг17
Зураг18

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ