Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

Нэгжлэг: ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар олдлоо

Хуулийн байгууллагааас Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа билээ. Шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, тэдгээрийн офиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 09-ний өдөр нэгжлэг хийсэн.
Тодруулбал, 1000 тонн буюу 10 автомашин нүүрсийг бүртгэхгүйгээр нууцаар гаргасан хэрэгт Гашуун сухайтын Гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн хоёр офицер, цагдаагийн албан хаагч З нар оролцсон байж болзошгүй тул шалгагдаж
байна. Өчигдөр уг хэрэгтэй холбогдуулан Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам доллар гэрээс нь олджээ. Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс авдаг "И-Коммодитс Монголиа
Интеллижент Ложистикс" ХХК -д монгол талын гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа аж.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа нь 2021 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдсон. Тэрбээр Монголбанкинд олон жил ажилласан.
БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:
2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны их сургууль, Бизнесийн удирдлагын баклавр
2011-2012 Люксембүрг, Люксембургийн их сургууль, Люксембүргийн
санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder
АЖЛЫН ТУРШЛАГА:
2007-2008 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан
бодогч, эдийн засагч
2008-2011 он Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч,
эдийн засагч
2011-2013 он Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
2013-2016 он Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах
зээлийн хэлтсийн ахлах дилер

2016-2016 он
Монголбанк, Валют,
эдийн засгийн газрын
Төлбөрийн тэнцлийн
судалгаа, статистикийн
хэлтсийн захирал
2016-2017 он
Монголбанк, Зах
зээлийн газрын Гадаад
валютын улсын
нөөцийн удирдлагын
хэлтсийн захирал
2019-одоог
Монголбанк, Зах
зээлийн газрын
захирлаар тус тус
ажилласан.

5 COMMENTS

  1. Wow, awesome weblog structure! How lengthy have you ever been running a blog for?
    you make blogging glance easy. The entire look of your web site is fantastic, as
    neatly as the content material! You can see similar here najlepszy sklep

  2. Good day! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm
    trying to get my website to rank for some targeted
    keywords but I'm not seeing very good success. If you
    know of any please share. Thank you! I saw similar article
    here: Backlink Building

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ