Пүрэв, 5 сар 23, 2024
21.1 C
Ulaanbaatar

Тархины саажилттай хүүхдээ тэвэрсэн цөхөрсөн ээжүүдийг М.Оюунчимэг "Битгий улс төржөөд бай' гэж загналаа

Өчигдөр 13.00 цагаас эхлэн Төрийн ордны хоёр хаалгыг хааж хамгаалалт гарчээ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд төрийн ордонд орж Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гарган Төрийн ордны хаалгаар орохыг завдсан. Энэ үед төрийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн дуудаж ордны орох гарах хаалгуудыг хааж, хамгаалалтад авчээ.

Ингэснээр төрийн ордноос хэн ч орох болон гарах боломжгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн ордны хаалганы өмнө сууж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчин намдаах эм, тарианы үйлчилгээ нь дуусан хүүхдүүд уйлалдсан дүр зурагтай байна.

Улмаар ээжүүд дээр ЭМЯ-ны сайд С.Энхболд ирж "хүргүүлсэн шаардлагыг хүлээж авсан баасан гарагт эцэг эхчүүдийг хүлээж авч шаардлагад хариу өгнө. Тайван бай' хэмээв.

Харин УИХ-ын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ирж ээжүүдийг “Та нар битгий улс төржөөрэй' хэмээн хэлж, хөөгдөв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ