Даваа, 5 сар 20, 2024
11.1 C
Ulaanbaatar

ЗГ: Баяр наадам нэг өдөр нэгэн зэрэг улс орон даяар болно

Баяр наадам зохион байгуулах хорооны дарга Шадар сайд С.Амарсайхан баяр наадмын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд орон даяар зохион байгуулагдана. Тэгш ой тохиож буй таван аймаг долоодугаар сарын 29-ний дотор наадмаа хийнэ.

Төрийн ёслол хүндэтгэлийн концертыг өмнө нь Соёлын төв өргөөнд зохион байгуулдаг байсан бол энэ жил Төв талбайд зохион байгуулна. Хүй долоон худагт Улаанбаатарын үдэш цэнгүүн болно. Энэ жилийн наадмаар 3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан бол Төсвийн тодотголоор танагдаж, 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Баяр наадмын урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрийг Соёлын яамнаас танилцуулна.

Иргэд наадмын хуушуур амтлахаар Төв талбай руу зорьдог байсан бол энэ жилийн дүүрэг, хороо бүрд наадмын хуушуур худалдаалах боломжийг бүрдүүлнэ гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ