Даваа, 5 сар 20, 2024
22.1 C
Ulaanbaatar

Б.Энхцэцэг: Махны салбарт иргэнээ нэгдүгээрт тавьж, дараа нь гаднынханд үйлчлэхийг шаардаж байна

Махтай холбоотой асуудлаар иргэн Б.Энхцэцэг мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зөвшөөрөлгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гаргадаг дээр нь дөрөөлж квот авдаг. Авсан квотоороо БНХАУ-ын иргэд болон миний махыг экспортод гаргаж өгдөг байсан. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдалд МХЕГ-ынхан махыг лацдаж байгаа ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй гэж хардаж байна. 

Шадар сайдын ажлын алба Эмээлт дээр шалгалт хийж байгааг харж байгаа. Шударга ёсыг сэргээж байгаа төрийн түшээдэд итгэж байна. Махны салбарт бугширсан идээ бээрийг цэвэрлэхийг шаардаж байна.  

Миний хувьд Монгол Улсаас мах экспортод гарч эхэлсэн цагаас махны бизнес хийж эхэлсэн. 2016 оноос хойш тасралтгүй мах худалдан авч бэлтгээд экспортлогч эрх бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан БНХАУ-д худалдаа эрхэлсээр ирсэн юм. Энэ хооронд өөрийн үйлдвэрийг байгуулахаар Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас зээл хүссэн ч олдоогүй. Тухайн үед дарга нар авдаг зээл юм байна гэсэн ойлголт төрсөн. 

Бизнес маань хэвийн явж байгаад 2019 оноос надад квот олдохоо больсон. Учир нь БНХАУ-ын олон иргэн махны бизнес рүү орж ирсэн. Квот гуйж яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй. ХХААХҮЯ хууль дээдлэх шударга ажиллах зарчмаа биелүүлээгүй. Улстөрчдөд хүртэл хандаж байлаа. Иргэндээ биш БНХАУ-ын иргэдэд үйлчилсээр ирснийг саяхан нийгэмд өрнөсөн махны асуудал харуулдаг. Эх оронч үзэл дээр тулгуурлаж аливаа улс орон хөгждөг байтал гаднынхыг гэж байгаад үнэхээр гомдолтой байна.

Махны салбарын ашгийг тэр чигт нь гаднынхан хүртдэг. Үндэсний компаниуд бүгд БНХАУ-ын иргэдийн махыг гаргаж өгдөг. Махны салбарт иргэнээ нэгдүгээрт тавьж, дараа нь гаднынханд үйлчлэхийг шаардаж байна. Тиймээс миний хувьд өнөөдрөөс суулт зарлаж байна" гэлээ. 

3 COMMENTS

  1. Wow, awesome blog structure! How long have you ever been running a blog for?
    you made blogging look easy. The whole glance of your web site is great, as well as the content material!

    You can see similar: ecommerce and here dobry sklep

  2. With havin so much content and articles do you ever run into any issues of plagorism or copyright infringement?
    My site has a lot of unique content I've either written myself
    or outsourced but it appears a lot of it is popping it up all over the internet without my agreement.

    Do you know any solutions to help prevent content from being ripped off?
    I'd definitely appreciate it. I saw similar here: dobry sklep and also here: sklep online

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ