Үндсэн хуулийн өөрчлөлтийг ирэх долоо хоногт ирэх долоо хоногт УИХ-д өргөн барьж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх магадлал байна. Уг өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 150 гэж заасан. Тэгвэл өнөөгийн УИХ-ын танхимд 76 гишүүн арай гэж багтаж байна. 150 гишүүн нэгэн зэрэг суугаад чуулганы хуралдааныг явуулах боломжтой танхим төрийн ордонд байхгүй. Тэгэхээр шинэ төрийн ордон барих шаардлага үүсч мэдэх нь.
