Даваа, 5 сар 20, 2024
25.1 C
Ulaanbaatar

“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн зарим удирдлагуудыг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудыг буюу нэр бүхий 5 хүнийг цагдан хорих шүүх хурал болж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэднийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх уг хүсэлтийг хэлэлцсэн байна. Улмаар тус хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяаболор нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж, С.Ганбаатарыг цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Харин Г.Нямдэлгэрийг тодорхой газар очиж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон байна.

Тус компани нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани юм байна. Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ