Пүрэв, 11 сар 30, 2023
-27.9 C
Ulaanbaatar

Гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайж байна

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тавдугаар сарын 30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 2-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ