Ням, 5 сар 5, 2024
14.1 C
Ulaanbaatar

Өнөөдөр-Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна.

Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, өргөн хүрээнд тэмдэглэхгүй байгаа билээ.

Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

Үндэсний төв архивд хадгалж буй баримтад Монгол Улсад 1950-1951 онд тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн мэдээлэл хомс аж. Харин 1952 оноос 6 дугаар сарын нэгний өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн тэмдэглэж, хүүхэд багачуулд зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагын хэмжээнд зохион байгуулж байжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг 1959 оны 11 дүгээр сарын 20-нд, “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна. Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн УИХ-аас “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 онд баталжээ.

Монгол Улсын нийт хүн амын 35.4 хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Тэдний 614, 419 нь хүү, 586, 112 нь охин. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 39 844 хүү, 37 872 охин мэндэлжээ.

2 COMMENTS

  1. Wow, wonderful weblog structure! How lengthy have you ever
    been blogging for? you make blogging look easy.

    The entire glance of your web site is magnificent, as neatly as the content material!
    You can see similar: sklep and here e-commerce

  2. Hey! Do you know if they make any plugins to protect against
    hackers? I'm kinda paranoid about losing everything I've worked hard on. Any recommendations?
    I saw similar here: najlepszy sklep and also
    here: dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ