Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компаниудыг төсвөө хэмнэхийг үүрэг болгосон. Гэвч төрийн
өмчит “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ийн харьяа “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд 2022 оны гурав, дөрөвдүгээр сард 95 сая 752 мняган төгрөгийг “ОНГОЦНЫ НИСЛЭГ”-т зарцуулжээ.
Нэгэн цагт УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан уг эрхэм 2020 оны сонгуульд өвдөг шороодсоныхоо шанд Төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Тэгвэл энэ эрхэм тус компанид дорвитой шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй атлаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “ТЭНГЭРТ НИСЭЖ”,үрэн таран хийж байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Ulsturch.mn

