Баасан, 4 сар 26, 2024
5.1 C
Ulaanbaatar

Дубайд аялж явсан Монголын 150 жуулчин аяллын компани даа 'муриулжээ'

Дубайд аялж явсан Монголын 150 аялагчийг аялал зохион байгуулсан компани нь ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээр орхин явжээ. Нэг ёсны "мурьсан' байна. Аяллаар жуулчилж явсан иргэд яах учраа олохгүй гадаад оронд гацжээ. Энэ талаар сонссон Gerel Tsetseg твиттер хаягтай жиргэжээ. Тэрээр жуулчилж яваад хаягдсан иргэдтэй тэнд суралцдаг хоёр монгол оюутны хамт очиж уулзан иргэн тусалсан байна. Тэрээр цахим хуудаснаа "Энэ талаар сонссон даруйдаа сургуулийн 2 оюутны хамт тэдэнд туслахаар гарлаа.. энд тэнд тарж бутарсан холбоо барих араггүй бүгдэд туслах нь үнэхээр хэцүү ажил байлаа..гэвч элэг нэгтнээ гэсэн сэтгэл чадлаа!' хэмээн жиргэжээ.

Түүнчлэн жуулчдыг хамт дагаж ирсэн хөтөчид нь сураггүй болсон мөн нэгтгэж байсан групп чатаа устгасан, хотруу холбоо барихаар ирэхээр чинь мөнгийг нь өгнөө л гэсэн юм ярьсан гэдгийг тэрээр твиттер хуудаснаа бичжээ.

Мөн тэрээр твиттер хуудаснаа "U travel компанийг удахгүй Турк улсруу олон зуун хүн явуулахаар аялал төлөвлөж байгаа талаар сонссон анхааруулага аваасай. Ийм зүйл хийж чаддаг хүн байна гэдэгт үнэхээр итгэж чадахгүй нь. Хэлэх үг байсангүй. Өндөр настай хүн, хүүхэд багачууд хүртэл байсан. Бүгд холбогдох дугааргүй яахаа мэдэхгүй хүмүүс. Дунд нь олны танил хэд хэдэн хүн явсан. Очоод бүгд нэгдэж, шүүхдэж, тв дуудаж бусдад сэрэмжлүүлнэ гэсэн. Удахгүй ил болно' хэмээн жиргэжээ.

Гадаад оронд аялахаар төлөвлөж буй иргэд аяллын компаниа сонгох доо хариуцлагатай байхыг анхааруулж байна. Хүний нутагт холбоо барих хүнгүй, хүүхэд хөгшдийг үлдээгээд явах мөнгөний төлөө гэсэн ийм компаниуд олон болж.

150 жуулчнаа гадаад оронд орхиод ирсэн U travel компаниар өмнө нь үйлчлүүлсэн иргэд гомдолтой байдаг тухайгаа цахим хуудсан дээрээ бичжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ