Ням, 5 сар 19, 2024
5.1 C
Ulaanbaatar

Арван дуу цацаад, сургалтанд хамрагдаж төгсөөд л ахлах офицер буюу ХОШУУЧ

Төсвийн хэмнэлт нэрийдлээр хүчний байгууллагуудын чуулгыг соёлын газарт шилжүүлэх талаар яригдаж эхэлсэн энэ үед ШШГЕГ-ын Д.Загджав "Соёмбо' гэх дуу бүжгийн чуулгыг байгуулж, даргаар нь A Cool буюу Б.Анхбаярыг томилон хошууч цол олгожээ. Б.Анхбаяр офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон байна. "Соёмбо" чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага юм.
Соёмбо чуулгад 20 бүжигчин авч 14 хоногийн сургалтад хамруулан офицер цол олгох ч яриа гараад буй.

Дуучин A cool өнгөрснө сарын 14-нд төрсөн өдрөөрөө "Цайлган хайлган хайраараа өсгөсөн сайхан буурал ээждээ мөргөе. Нас нэмж ухаан нэмэгдсэн энэ өдөр намайг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Офицерын курс сургалтад сурч байна! Монгол улсын төлөө зүтгэе гэж байсан юм" гэж сошиалд постолсон юм.

Орчин цагт хүчний байгууллагын цол үнэгүйтэж гэж ахмад үеийнхэн хэлэх болж. Арга ч үгүй биз өөрийгөө дуучинд өргөмжилж, хэд арван дуугаа цацаад, сургалтанд хамрагдаж төгсөөд л ахлах офицер буюу ХОШУУЧ цол зүүж байгаа хойно.

Ахмад, хошууч цолуудын болзолыг хангахын тулд мэргэжлийн дагуу буюу хууль xүчний сургууль дүүргэн салбартаа ажил албаа өндрөөр үнэлүүлээд дунджаар 2-3 жил ажилласны дараа хангадаг аж.

Ахлах офицерийн болзлыг хангахын тулд мэргэжлийн буюу хууль хүчний сургууль дүүргэн, салбартаа 10-аад жил ажиллан, ажил албаа үнэлүүлж дээд байгууллагын шийдвэрээр ахлах офицерийн эгнээнд шилждэг жамтай.

Гэтэл дуучин A Cool шинэ чуулгад даргаар томилогдсон даруйдаа энэ цолд хүрч буй нь зүйд хэрхэн нийцэх вэ. Ер нь төрийн байгууллагад мэргэжлийн бус шахаасны нөхдүүд очихоороо ингэж дур зоргоороо аашилдгийн жишээ энэ юм.

Төрийн байгууллага хувийн хэвшил биш баймаар Д.Загджав хурандаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ