Даваа, 4 сар 29, 2024
12.1 C
Ulaanbaatar

Гэр бүл салалтад Монголын эмэгтэйчүүд хамгийн их буруутай...

Европ дахь гэр бүл судлаачдын албан ёсны судалгааны дүнгээр бол нийт гэр бүл салалт дахь сөрөг нөлөөлөл эмэгтэйчүүдийнх 78 хувьтай байдаг гэж гарсан. Нөгөө талдаа гэр бүл салах санаачилга эрчүүдээс гардаггүй, дийлэнх дээ эмэгтэйчүүдээс гардаг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ бол 20 жилийн өмнөх судалгаа. Одоо Европын орнуудад албан ёсны гэр бүл гэх ойлголт улам бага болж, хамтран амьдрагч гэсэн амьдралын шинэ хэв маяг нэгэнт бий болсныг манай юм үзэж нүд тайлсан иргэд мэдэх болсон бизээ. Европын судлаачдын үзэж байгаагаар аливаа гэр бүлд эр хүний амбиц, карьер ямагт өсөлттэй байдаг. Түүнийг нь дагаж хөгжиж байгаа гэр бүл /угтаа эхнэр/бат бөх оршин тогтнодог байна гэжээ. Монголд бол эрчүүдийн үүрэг роль, нийгэмд эзлэх байр суурь ямагт өсөлттэй байгаа. Харин эхнэр нь нөхрөө дагаж амбицтай байж чадаж буй эсэх нь эргэлзээтэй асуудал хэвээр. Сонгодогыг үзэж, уншиж суугаа нөхөрт хажууд нь савангийн дуурьт шүлэнгэдсэн эхнэр аажимдаа гологддог.

Нийгэмд тодорхой байр суурьтай, тодорхой зэрэг дэвтэй, тодорхой зэрэг зиндаатай, боломжийн найз нөхдийн хүрээлэлд, соёлтой бүсгүйчүүдтэй орчинд ажиллаж хөдөлмөрлөж байгаа эр нөхөрт эхнэрээ харьцуулах сэтгэлгээ хар аяндаа төрж байдаг. Эхнэр хүн үүнийг л мэдэрч, дүйцэхүйц хэмжээнд ядаж бие ээ авч явах, ахуйн хийгээд албан соёлд суралцах шаардлага өндөөр байна. Ний нуугүй хэлэхэд орон нутгаас оюутан болж ирээд, хотын хүн болж төлөвшиж буй залуу бүсгүйчүүд энэ тал дээр удаан, алдаж байгаа нь Монголд гэр бүл салах нэг том шалтгаан болж байгаа юм. Шулуухан хэлэхэд эр нөхөр чинь өсч, дэвжиж байгаа бол Монгол эмэгтэй та нөхрөө дагаад өсч дэвж. Гаднах байдалдаа анхаар, биеэ зөв авч яв. Хэл ярианы соёлд суралц. Ядаж 40 мянгатад өссөн бүсгүйчүүд шиг өглөө бүр үсээ угааж, хумсаа янзалж, гялтгар туфльтэй гэрээсээ гарч сур. Эр нөхрөөсөө салахгүй, гэр бүлээ сарниахгүй байх эхний соёл ядаж энэ шүү. Эцэст нь хэлэхэд Монголын гэр бүл салалтад эмэгтэйчүүдийн арчаагүй байдал, буруу хандлага, биеэ зөв боловсон авч явж чадахгүй байгаа ахуйн соёл, шалихгүй байж нөхөртэйгөө үргэлж арсалддаг муу зан, аав ээжийн буруу нөлөөлөл маш их, салалтын аймаар том шалтгаан байгааг анхаарна уу. Охид бүсгүйчүүд минь өөрсөддөө эхлээд дүгнэлт хий. Энэ талаар бичсэн судлаачдын цөөнгүй ном товхимол цаагуур чинь байна, ядаж тэдгээрийг хар, унш... 

1 COMMENT

  1. Wow, awesome blog layout! How lengthy have you ever been running a blog for?
    you made running a blog glance easy. The total glance of your site
    is excellent, as neatly as the content material!
    You can see similar here dobry sklep

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ