Пүрэв, 5 сар 2, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Нефтийн үнэ буурчээ

АНУ Венесуэлийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулах төлөвтэй байгаатай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн зургаадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.8 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 112.40 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн долоодугаар сард нийлүүлэх үнэ 2.31 ам.доллароор /2 хувь/ буурч, 11.93 ам.долларт хүрсэн байна.

АНУ Венесуэлийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгч Николас Мадурогийн тэргүүлсэн Засгийн газрын хоорондын хэлэлцээг хөхиүлэн дэмжих үүднээс тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг сулруулна гэж засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мягмар гарагт мэдээлжээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ