Даваа, 4 сар 29, 2024
3.1 C
Ulaanbaatar

Ц.Содномдорж: Гэр бүлтэйгээ БНСУ-д амарч яваа хүн шүү дээ би, худлаа мэдээлэл тараасан хүнийг хуулийн байгууллагад өгнө

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын нэр бүхий казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогджээ. 

Тэдгээр иргэдийн дунд нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай байсан бөгөөд тус улсын цагдаагийн газраас түүнд хэрэг үүсгэн, Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.18/ товлоод байсан ч хойшлуулсан байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Дэлгэрийн Баярмагнайг Сингапур Улсын Казиногийн үйл ажиллагааг хянах тухай хууль (2006 онд батлгадсан) зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүх хурал зарлажээ. Түүний өмгөөлөгчийн зүгээс Д.Баярмагнай нь эрх зүйн нэмэлт тусламж авах шаардлагатай гэсэн тайлбар хүргүүлж, хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул өнөөдөр товлогдсон хурлыг ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 26-ны өдөр хэлэлцэхээр болсон байна. 

Түүнчлэн Д.Баярмагнайг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үедээ Улсын арслан Ц.Содномдоржтой хамт байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэд хамт казиногоор үйлчлүүлэхдээ бусдын хясаа буюу жетон авч гарахыг завдан, хамгаалалтынхан шалгах хүсэлт гаргахад маргаан үүсгэсэн тул ийн баривчлагджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон Улсын арслан Ц.Содномдорж нар нь 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын хилээр гарчээ.

Тэд албан пасспортоор БНСУ руу зорчжээ. Журмын дагуу албаны шугамаар БНСУ-д зорчсон бол 30 хоногийн дотор эргэн ирэх ёстой. Гэвч Д.Баярмагнай, Д.Содномдорж нар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас Монголд ирэх боломжгүй болж, визний хугацааг арав гаруй хоногоор хэтрүүлээд байгаа аж.

Б.Содномдоржийн тухайд өөрийгөө "Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт харьяалагддаг учраас албаны пасспорттой зорчсон" гэж Сингапурын цагдаагийн газарт мэдүүлжээ.

Харамсалтай нь, Монгол Улс, тэр тусмаа улсын аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй Тагнуулын байгууллагын нэрийг барьж, гадаадад архидан согтуурч, мөрийтэй тоглож, гэмт хэрэгт холбогдсон гэх дээрх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас “Хувь хүний асуудал” гэсэн үгээр халхавчилж, тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Угтаа бол улсын хууль хүчний байгууллагын нэр барьж, хууль зөрчиж яваа дээрх хоёр этгээдийн мэдээллийг нийтэд үнэн зөвөөр хүргэж, улс орныхоо нэр хүндийг олон улсад хамгаалах нь Гадаад харилцааны яам болон Тагнуулын ерөнхий газрын нэн тэргүүний үүрэг боловч бодит мэдээллийг нуун дарагдуулаад зогсохгүй, хууль дүрэм зөрчсөн этгээдүүдийн "Хугацаа нь дууссан виз"-ний асуудлаар мөн л албаны нэр барин БНСУ руу хандаж байгааг хэрхэн ойлгох вэ?

Энэ талаар Улсын арслан Ц.Содномдоржоос утсаар тодруулахад "Би гэр бүлээрээ БНСУ-д амарч явна. Хэн худлаа мэдээлэл тараагаад байгааг нь олж мэдсэн. Удахгүй Монголд очоод хуулийн байгууллагад хандана" гэлээ.

4 COMMENTS

  1. Wow, fantastic blog layout! How lengthy have you ever been blogging for?

    you make blogging look easy. The total glance of your website is great, as smartly as the content!
    You can see similar: sklep online and here dobry sklep

  2. Attractive component to content. I just stumbled upon your weblog and
    in accession capital to say that I get in fact enjoyed account your weblog
    posts. Anyway I'll be subscribing to your feeds and even I success you access
    consistently rapidly. I saw similar here: sklep internetowy
    and also here: sklep online

  3. Hi there! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my blog to
    rank for some targeted keywords but I'm not seeing very good gains.
    If you know of any please share. Cheers! You can read similar
    text here: Najlepszy sklep

  4. Hi! Do you know if they make any plugins to help with SEO?

    I'm trying to get my blog to rank for some targeted keywords
    but I'm not seeing very good results. If you know of
    any please share. Thanks! You can read similar blog here: GSA Verified List

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ