Баасан, 4 сар 26, 2024
2.1 C
Ulaanbaatar

NBA-гийн бүсийн шигшээд өрсөлдөх 4 баг тодорлоо

NBA-гийн плэйоффын хоёрдугаар шатны хоёр цувралд долоон тоглолт гарч, өнөөдөр ялагчаа тодрууллаа. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа өнгөрсөн жилийн аварга баг Милоуки Багс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үед Селтикс зургаан оноогоор хожигдож байсан ч хоёр болон. Гуравдугаар үед илүү тоглож 21 оноог илүү авснаар шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 81-109 харьцаагаар хожлоо. Улмаар 3-4 харьцаагаар цувралд ялалт байгуулж, дорнод бүсийн аваргын төлөө Миами Хит багтай тоглохоор боллоо. Тус тоглолт нөгөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өглөөний 08:30 цагт Хитийн талбайд болно. Тус тоглолтод Грант Уйллиамс 27 оноог авч багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 23 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, Жэйлон Браун 19 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетокумпо 25 оноо, 20 самбар, 9 дамжуулалт, Жрү Холидэй 21 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Брүүк Лопез 15 оноог авчээ.

Дараагийн тоглолт өнөө өглөө 08:00 цаг эхлэв. Финикс Санс, Даллас Маверикс багуудын цувралын долоо дахь тоглолтод 139:90 харьцаагаар Даллас Маверикс хожлоо.

Өнөөдрийн тоглолтод Даллас Маверикс багийн лидер Лука Дончич 35 оноо авч, самбараас 10 бөмбөг авсан бол Спенсер Динвидди 30 оноо авч, шилдэг тоглолт үзүүлжээ.

Харин эсрэг Финикс Сансаас гарааны гурван тоглогч 10-аас дээш оноо авсан хэдий ч харамсалтай нь хожигдол хүлээлээ.

Ингэснээр Даллас Маверикс бүсийн аваргын төлөө шалгарсан бол Финикс Сансын улирал энд хүрээд өндөрлөлөө.

Ийнхүү НБЭ-гийн аварга баг тодроход нэг алхам ойртож, шилдэг дөрвөн баг Ларр О,брайны цомын төлөө тоглохоор тунаж үлдлээ.

Өрнөд бүст: Голдэнстэйт Варриорс, Даллас Маверикс

Дорнод бүст: Бостон Сэлтикс, Миами Хит

STEPHEN A SMITH

1 COMMENT

  1. Wow, incredible weblog layout! How long have you been running a blog for?
    you make blogging glance easy. The full glance of your web site is wonderful,
    as smartly as the content! You can see similar here sklep internetowy

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ