Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаарын хийн эрсдэл улам нэмэгддэг. Тиймээс айл өрхүүдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
•Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх, батарей нь дууссан бол яаралтай солих
•Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг салгахгүй байх (дамжуулагчтай угаарын хий мэдрэгч нь тухайн айлд угаарын хий алдагдаж байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд мэдэгддэг)
•Ханан пийшингийн болон зуухны битүүмжээ сайтар шалгах
•Удаан хугацаанд галлагаа хийгээгүй зуух, пийшинг галлахдаа болгоомжтой байх
•Ханан пийшин болон яндангаа сайн хөөлөх
Угаарын хийн аюул бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ дээшлүүлье.

1 COMMENT

  1. Wow, amazing blog layout! How long have you been blogging for?
    you make running a blog look easy. The overall glance of your site is magnificent, as smartly as the content!
    You can see similar here e-commerce

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ